БНСУ-ын Масан хотноо жил бүр зохион байгуулагддаг Олон улсын театрын наадамд манай улсаас УДЭТ-ын жүжигчин Н.Түвшинхүү, А.Ганчимэг, А.Юмжав, С.Баасанжаргал, Э.Ёндоншарав, утга зохиолын ажилтан Д.Мэндсайхан, маркетингийн менежер Д.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй баг оролцохоор болжээ. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн "Чимээгүй шөнө" жүжгийг тус наадамд зориулан шинэчлэн найруулсан юм байна. Манай жүжигчид энэ сарын 26-нд "Чимээгүй шөнө" жүжгээ тоглох тов гарчээ. Ирэх сарын нэгэн хүртэл үргэлжлэх энэхүү наадамд УДЭТ-ын уран бүтээлчид 11 дэх жилдээ оролцож буй юм байна. Масаны Олон улсын театрын наадамд АНУ, Япон, БНГУ, ОХУ, Ирланд, Канад, Болгарын жүжигчид оролцож, "Маsаn olimpic Мuseum", "Маsan МВС Наll"-д уран бүтээлээ толилуулах аж.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )