Отгон мисс Батмөнхийн Бадамцэцэг гэхээр хүмүүс, "Хэцүү анги"-ийн Гэрэлээ юу гэдэг. Тийм ээ, "Хэцүү анги" киноны гол дүр, ухаалаг, даруухан охин Гэрэлээг Factnews.mn сайт өнөөдрийнхөө зочноор урилаа. Харин түүнтэй ярилцаж байхад даруухан гэхээсээ илүү дэггүй гэж дүгнэхэд хүрсэн юм. Гэхдээ л түүний яриа ялдам инээмсэглэл шигээ зөөлөн, гэгээлэг.
-Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Б.Бадамцэцэгээр сонин сайхан юу байна?
-Намайг зочноор урисан танай сайтын хамт олонд баярлалаа. Наадмын өмнөхөн Эрдэнэт хотын 35 жилийн ойд зориулсан "Дурсамж төгсгөл vгvй" нэртэй тvvхэн кинонд тоглосон. Оюумаа гэдэг 25 настай сувилагч бүсгүйн дүр бvтээсэн. Тус кинонд 1975-1980 оны Эрдэнэт хотын бүтээн байгуулалтын vйл явдлыг харуулдаг. Нээлтээ 7-р сарын 1-нд Эрдэнэт хотноо хийсэн. Харин Улаанбаатар хотод энэ намраас нээлтээ хийх байх.
-Хүүхэд насныхаа нандин дурсамжаас хуваалцаач. Б.Бадамцэцэг багадаа ямар охин байсан бэ?
-Би багадаа нэлээд сахилгагүй хүүхэд байсан. Ээж, аав ажилтай болохоор, хааяа хамаатны ах, эгч нараар харуулдаг. Тэгээд тэд нэг өдөр хараад л, “Танай хүүхдийг дахиж хэзээ ч харахгүй” гэсээр үгээ барчихсан сууж байдаг байсан гэсэн. Ер нь хоёр эрэгтэй хүүхдийн дайтай гэж ярьдаг байсан.
-Сонирхолтой л юм. Үзэгчид "Хэцүү анги" киноны Гэрэлээгийн дүрээр даруу төлөв, ухаалаг охин гэж төсөөлдөг. Гэтэл амьдрал дээр өөр байх нь ээ?
-Гэхдээ хүний зан ариншин жил жилээр өөрчлөгддөг юм шиг ээ. Багадаа томоогүй байсан. Харин дунд сургуулийн бага ангид байхдаа айлын ганц хүүхэд байсан болоод ч тэр үү, их зожиг хүүхэд байлаа. Харин дөрөвдүгээр ангиасаа энд тэндхийн тэмцээн уралдаанд оролцоод, нээлттэй, нийтэч болсон.
- Б. Бадамцэцэг “Монголын мисс” болж байсан үеэ дурсвал сонин байх болов уу. Тухайн үед өөрийгөө мисс болно гэдэгт итгэлтэй байсан уу?
-Ямар нэгэн тэмцээн уралдаанд ороход, өөртөө итгэлтэй байж амжилт гаргана л даа. Тийм учраас, мэдээж тодорхой хэмжээгээр итгэлтэй байсан. Гэхдээ финалын үеэр бол өөрийгөө Монголын мисс болчихно гэж ерөөсөө төсөөлөө ч үгүй. За, ямар ч байсан шагналтай л буцаж байвал боллоо гэж байта Монголын мисс болсон. Тухайн үед миний нэрийг Батцэцэг гээд дуудчихсан болохоор өөртөө итгээгүй зогсоод л байсан. Гэтэл миний хажуугийн охин “Чамайг дуудаад байна шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд өөртөө итгээгүй, алхсаар шагналаа авч байлаа. Яагаад гэвэл хоёрдугаар байранд Батцэцэг гэдэг охин орсон болохоор, энэ хооронд ямар нэгэн андуурал гараад байна гэсэн бодолтой шагналаа гардаж байлаа.
- Монголын миссд олон сайхан охид оролцож байсан. Тэдний дундаас хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн байв?
-Миний хувьд бүх л охид хүчтэй өрсөлдөгч байсан. Тэдний дундаас хоёрдугаар байранд орсон Батцэцэг, “Air Mongolia miss” Алтанзул байсан.
-Б.Бадамцэцэгийг “Miss International-2010” тэмцээнд оролцож байхдаа гадаадын хэд хэдэн хэлээр ярилцлага өгч, “Хятад ханзаар хэн сайн бичих вэ” уралдаанаас өндөр оноо авсан гэж сонссон?
-Бид нар “Панда таун” гэдэг газар очоод, бүх охид адилхан майк өмсөөд бие биенийхээ нуруун дээр пандагийн тухай ханз бичиж уралдсан. Тэр үед хамгийн түрүүнд, хамгийн гоё бичсэн миссээр намайг шалгаруулсан юм.
-Та “Би мод л зурдаг. Бусад юмыг зурж чаддаггүй” гэж ярьдаг юм билээ. Яагаад зөвхөн мод гэж...?
-Модыг би амьдрал гэж төсөөлдөг. Модны уг үндэс бол бидний өвөг дээдэс. Монгол гэдэг энэ агуу улсыг бүтээсэн хүмүүс. Харин мөчир болгон нь хүний хамаатан садан гэж боддог. Тухайлбал, нэг хүний удмыг судлахад хэдэн мянган салаа мөчир болон ургасан байдаг. Одоо ч тасраагүй. Түүнчлэн мөчир бүрээс ургасан навч бүхэн миний эргэн тойронд амьдарч буй ойр дотнын хүмүүс, найз нөхөд минь. Харин бүдүүн ишийг нь би өөрийгөө гэж төсөөлдөг. Басхүү модноос салж байгаа том мөчир бүхэн миний амьдралын зам юм болов уу гэж боддог. Яагаад гэвэл модны мөчир хэзээ ч доошоо ургадаггүй. Үргэлж дээшээ тэмүүлдэг. Энэ ч утгаар нь модыг их бэлгэшээж явдаг юм. Бас миний хамгийн их хэлэх дуртай үг бол "Мод хэдий сайхан ч үндэс нь хагдарвал иш, мөчир, навч бүхэн нь хагдарна" гэж хэлэх дуртай.
-Сүүлийн үед миссүүд, ногоон дэлхий гэж их ярих болжээ. Үүнтэй холбогдуулан мод тарьж, цагаан хоолтон болж байна л даа. Б.Бадамцэцэгийн хувьд энэ зүйлст хэрхэн ач холбогдол өгдөг вэ?
-Мод тарих тал дээр бодсон зүйл байгаа. Харин цагаан хоолыг манай гэр бүл долоо хоногийн нэг юмуу, хоёр өдөр л иддэг. Түүнээс биш яг 100 хувь цагаан хоолтон болъё гэж боддоггүй.
-Хоёулаа ярианыхаа сэдвийг бага зэрэг өөрчилье. Уншигчид жүжиглэх авьяасынх нь талаар асуугаасай гэж хүсч байгаа байх?
-"Хэцүү анги" кинонд хамгийн анх дүр бүтээж эхэлсэн. Миний найз дэлхийн шатрын аварга Энхтуул намайг ийш нь хөтөлсөн. Яг энэ мөчид Энхтуул бид хоёр бие биенийхээ амжилтад нөлөөлдөг юм байна гэж бодогдлоо. Юу гэхээр, би Энхтуулыг шатрын спортод амжилт гаргахыг нь мэдсэн юм шиг энэ спортод хөтөлсөн. Харин Энхтуул намайг кинонд тоглох зам руу хөтөлсөн юм. Бага байхдаа анх би найзыгаа шатрын дугуйланд явъя гээд хамт хичээллэж байсан. "Хэцүү анги" киноны сонгон шалгаруулалтад Энхтуул намайг дагуулж очсон. Гэхдээ кино гэж хэлээгүй. Намайг дургүйг мэддэг учраас хоёулаа нэг материал өгчихөөд ирье гэж хэлсэн юм. Тэгээд очтол миний анкетыг бөглөчихсөн байсан. Хэрэв намайг татгалзах юм бол Энхтуул шатраа орхино шүү гэж хэлсэн. Тэгээд п бид хоёулаа шалгаруулалтынхаа хоёрдугаар шатанд тэнцсэн. Харин Энхтуул Азийн аваргын тэмцээнд явахаар болоод киногоо орхиж байсан.
- Мэдээж мэргэжлийн биш учраас кинонд тоглоход хэцүү зүйл их гардаг байх?
-Тэгэлгүй яахав. Жүжиглэх үед уйлах, инээх гэх мэт янз бүрийн хувирал гаргахад надад мэдэхгүй зүйл зөндөө гарч ирдэг. Гэхдээ хамт тоглож байгаа жүжигчид маань намайг аваад явчихдаг учраас тэднийхээ хүчээр бэрхшээлүүдийг амархан даваад гарчихдаг. Энэ дашрамд надад тусалж, намайг дэмжсэн хүмүүст баярлалаа гэж хэлье.
-Ингэхэд Б.Бадамцэцэг яагаад жүжигчин болоогүй юм бэ?
-Яагаад ч юм жүжигчин гэдэг надаас хол, ирээдүйгүй... Үргэлжлэлийг эндээс уншина уу
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )