“Нохойн орон”-оор шуугиулж явсан Төрмөнхийг “мөлжвөл” их “юм” гаралгүй л яахав. www.shock.mn чөлөөт мэдээллийн сайтаас ажлын гараагаа эхэлж буй “шинэковын” маань анхны ярилцлагыг уншигч та болгоон соёрхоно уу.
-Бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа.Таныг ярилцлага өгөхөөс зайлсхийдэг гэж сонссон юм байна. Чухам яагаад...?
-Сэтгүүлч болгон л “Нохойн орон” гэж асуугаад байдаг болохоор л тэр. Арван жилийн өмнө нэг кино хийчихээд тэрийгээ л яриад явмааргүй байна шүү дээ. Асуухаар нь хариулахгүй байж бас болохгүй юм.
-Таны овог болчихсон юм биш үү, дэлхийн наадмуудаас 23 шагнал авна гэдэг чамлахаар зүйл биш. Юуны өмнө “Кино зохиолчдын библи“ нэртэй ном гаргасанд чинь баяр хүргэе. Таны хувьд “библи” болдог ном гэвэл алийг нэрлэх вэ?
-Та тэр номыг уншсан бол баярлалаа. Гэхдээ надаахудалдаж авахгүй дээ . Дэлгүүрийн нэмэгдэлгүй хямд худалдах байсан юм. инээв.сур Миний хувьд хамгийн алдартай нь Сид Фийлдын дөрвөн ном гэж үздэг. Энэ ном библи гэдэг утгаараа энгийн, дээр нь жишээ авсан кинонууд нь олоход амар санагддаг. Сурах бичиг л юм даа. “Тэнгис” кинотеатрынхан спонсорлоогүй бол энэ ном гарахгүй л байсан. Хэдэн жил ч гэрт хэвтэв дээ. Гэрт хэвтэж байх хооронд тав дахь эдишн нь гарчихсан ч байх шиг. Сониноос номын зохиогч Дэвид Тротэрийг Монголд урьсан. Тэр хүн зав чөлөө нь гарахаараа ирнэ гэж байналээ.
- Тэгэхээр та түүнтэй холбоотой байдаг гэсэн үг үү?
-Тийм. Хэд хэдэн удаа майлээр харилцсан. Миний киног их сонирхоод байхаар нь саяхан явуулсан. Одоо авч байгаа байх.
-Та угаасаа телевизийн хүн. Үзэгчид рекламан дундуур кино үзэх гэж хэцүү юм аа гэж ундууцдаг. Би ч үүнд эгдүүцдэгээ илэрхийлвэл таны ажилладаг салбарыг муучилсан болох уу?
- Аль ч оронд ийм. Америкт бүр яана гээч, кино үзэх гэж зовж дуусна. Найман минут болоод л реклам. Гэхдээ зарим телевиз кинон дундуураа реклам өгдөггүй. Уг нь манайд ийм бол их зүгээр байгаа биз.
-Та хэдэн жилийн өмнө МҮОН-ийн телевизийн талаар “Лир ван шиг хувь тавилантай монгол телевиз“ гэсэн нэг нийтлэл өдрийн сонинд бичсэн санагдана?
-Яг л Лир ван шиг хувь тавилан байгаа биз дээ. Салаад гарсан хүүхдүүд нь нэрийг нь хүртэл аваад хээр хаясан. Монгол телевиз гэдэг шинэ телевиз тэгэхэд гарч амжаагүй байсан бол одоо гарчихсан л байгаа биз дээ. Саяхан сэтгүүлчдийн шинэ жил дээр Батцэнгэл ч бил үү нэг шинэ дарга залуутай би согтуу таарсан бол шанаадах байсан юм. “Та яахаараа өөрийнхөө хоол идэж байсан тогоо руу нулимдаг юм” гэхээр нь “Би телевизээ өмөөрч бичсэн юм” гэтэл “Хэнээс өмөөрөөд байгаа юм” гээд байналээ. Та нараас гэлтэй ч биш. Намайг байхад байсан, ганц өөдтэй нэвтрүүлэг хийж үзээгүй хүүхэд одоо тэгээд дарга гэнэ ээ. Харин Оюундарь орж ирээд шал өөр болгочихлоо шүү.
-Та чинь бас ТВ 9 телевизэд дарга болчихоод байгаа юм биш үү?
-Ерөнхий продюсер. Бүтэн сайнд гардаг “ТВ лоунж“ орой есөөс гардаг “ Дотно сэдэв” ток шоу , “Фэйс оф монголиа” гээд нэг том тэмцээн хийлээ. Одоо солонгосуудтай нийлээд яг жинхэнэ куйз программ буюу хорин нэгэн аймгийн бүх дээд сургуулиудын оюутныг хамарсан асуулт хариултын тэмцээн явуулах бэлтгэл ажлаа хийж явна. “Сөүл” групп ивээн тэтгэнэ. Харж л байгаарай. Яг жинхэнэ барууны стандартын нэвтрүүлэг гарна. Бас бүх эхлэл шторкоо сольж байна. Тайзыг ч тэр. Есөн сараас шал өөр болноо.
-Та яагаад ТВ9-ыг сонгосон юм. Дандаа л сөрөг талд явдаг зангаа дагав уу?
-Үгүй Ц.Энхбат бид хоёр эртний танилууд миний цорын ганц “дарга” найз гэх үү дээ. Их тулхтай эр хүн шүү дээ.Ц.Энхбат байгаагүй бол би энэ телевизэд орохгүй л байсан. Ноднин хамтарч кино хийх гэж эхлээд сүүлдээ ийм юм болчихлоо. Тэгээд ч би сүүлийн арав гаруй жил ЧУБ явлаа шүү дээ. Нэг их биеэ тоочихсон хүн студи ажиллуулаад л мөнгө хийгээд л яваад байдаг.
-Таныг чамгүй орлоготой гэж сонссон. Телевизийн цалинг голохгүй байна уу?
-Баян ч юу байхав ээ. “Терпы казак олигархам будешь“ гээд л яваад байна.(инээв) Үнэндээ хэнээс ч гуйхгүй өөрийнхөө цэвэр хөдөлмөрөөр хоосон хонохгүй хоёр идэхгүй л явж байна. Энэ олон телевизүүдээс харин ТВ 9 чинь нэг талдаа, бусад нь нөгөө талдаа байгаа юм биш үү. С1-ээр тоймолдог мэдээнүүдэд ганц ТВ9-ийн мэдээ л байхгүй байгаа биз дээ. Саяхан сэтгүүлч Б.Отгоны хийсэн нэвтрүүлэг монголыг хөдөлгөлөө шүү дээ. Их хурлын байнгын хороон дээр ТВ9-ийн нэвтрүүлгийн мөрөөр арга хэмжээ авах ажлын хэсэг хүртэл байгуулж замыг нь хүртэл хааж үзлээ. Харамсалтай нь тэгэсгээд нээчихсэн л дээ. Аль ч телевиз очиж хийгээгүй л биз дээ. Ер нь телевизийн ажил хэцүү яг л самбар дээр шохойгоор бичиж байгаа юм шиг.Хүмүүс чинь их мартамхай улс.Одоо олон телевизтэй болоод бүр ч баларч байна.
-ТВ9-ийг Н.Энхбаярынх гэж хүн бүхэн мэднэ?
- Телевиз болгон л эзэнтэй шүү дээ. “NТV” Батхүүгийнх, “С1” Баттулгынх, “Эх орон” Батбаярынх, “ТВ5” МАН-ынх,”Ийгл” Христынх, “25” Алтайгийнх цаадах эзэн Багабанди нь “Титэм үг” хэлээд л шууд гараад байдаг биз дээ . Одоо ард түмэн пээ паа энэ тэрний телевиз гээд л үзэхгүй суугаад байхгүй шүү дээ. Үнэн юм хэлж үзүүлж байгаа сувгаа л сонгоно.Яг эзэн гэвэл анх энэ Сү.Батболд,Мөнх оргил бүгдээрээ нийлж хөрөнгө босгосон байдаг юм.Харин одоо бол хувьцаа гаргаад ажилчиддаа хувь хүртээх маягаар явах гэж байна шүү дээ. Ер нь их хачин. Энэ Энхбаяр гэдэг хүний нэрийг ч болов тавьчихвал хүн уншина гэж боддог сэтгүүлчид олон байна шүү дээ.Яаж ийгээд л тэр нөхрийн нэрийг хавчуулаад байвал болдог шиг байгаа юм.Уг нь би хүртэл тэр авилгын загалмайлсан эцэг гэдэг нэрийг чинь өгөлцсөн хүн шүү дээ. Ардчилсан намаас нэр дэвшсэн М.Энхсайхны PR-ыг хийж байсан юм чинь.Тэгээд л Уянга эсрэг хар нэвтрүүлгийг нь хийгээд л сүүлдээ бүр Энхсайханы биш Уянгын сонгууль юм шиг болоо биз дээ.
-Уянга ч гэсэн одоо Энхбаярын талд л яваад байдаг болж шүү дээ?
-Мөнх бус гэдэг ойлгоцыг үхэлтэй л ганцхан холбож ойлгох юм.Уг нь бол бүх юм минут секунд тоолонд хувиран өөрчлөгдөж байдаг гэдгийг л мөнх бус гээд байгаа юм шүү дээ.Ардчилсан байна гэдэг чинь угтаа эрх чөлөөн дотроо хувирч байдаг хөрвөх чадвартай зан чанарыг хэлээд байгаа юм.Хэдэн жилийн өмнөх байтугай хэд хоногийн өмнөх, бүр хэдхэн цагийн өмнөх юм ч мөнх бус, үргэлж өөрчлөгдөж байдаг.Энхбаяр ч өөрчлөгдсөн Уянга ч өөрчлөгдсөн.Улаантан ч, цагаантан ч өөрчлөгдсөн.Одоо энэ дайсан эрж хайдаг тэнэг өвчнөөсөө салах болсон шүү дээ. Хар нялхаасаа л ”даан даантай” кино үзэж манайх дайсных гэж тоглож өссөн зангаасаа салах хэрэгтэй шүү дээ.Хүнд ч гайтай. Ялангуяа өөртөө бүр хөнөөлтэй.Үргэлж нэг хүнийг эсвэл нэг намыг амьсгалах тоолондоо үзэн ядаж явах гэдэг өөрт хэцүү биз дээ.Үнэн хэрэг дээрээ бүгд л мөнгөнд шунаад яваа юм шүү дээ.Тэр их мөнгөөр яах гээд байдаг юм.Уг нь их мөнгө их л зовлон дагуулдаг юм шүү дээ.
-Энэ ард түмэн чинь үнэхээр ядуу байгаа юм биш үү?
-Үнэхээр ядуу байгаа .Гэхдээ энэ улс төрчид чинь үнэхээр баян байгаа юм биш үү? Хамгийн том бизнес л энэ улс төр болчихоод байна шүү дээ.Чи эднийг улсаа хөгжүүлэх гээд л хэдэн тэрбумаа зараад сонгуульд ороод байна гэж боддог юм биш биз дээ. Уг нь энэ ардчилсан нийгэм гээд байгаа чинь цөөхөн тооны чадалтай авъяастай хүнд л сайхан нийгэм. Тийм хүмүүс нь бүх массын дөнгөж арав хорин хувь шүү дээ.Тэд ийм нийгэмд ч өөр нийгэмд ч амиа аваад явчихна.Гэтэл үлдсэн ная ерэн хувь нь яах юм бэ? Тийм болохоор социалист маягийн нийгэм хүн бүрт ээлтэй байдаг.Танай аав ээж бүгд л ярьж байгаа биз дээ. Би цалингаараа хангалуун амьдардаг байлаа гэж. Өнөөдөр бүх дэлхий үүнийг чинь ухаараад байна. Өнөөх л Швед маягийн социализм хэрэгтэй гэдгийг. Гэтэл бид яаж байна, хүн дууриагаад л араас нь хөөгөөд байдаг.Гүйцэхгүй шүү дээ хөлөө хугална. Уг нь монгол хүн “Хөөж гүйцдэггүй хүлээж гүйцдэг” ухаантай улс. Янхан боллоо л гэнэ хулгайч боллоо л гэнэ. Хэн ч тийм болоход бэлэн нийгэмд амьдарч байна шүү дээ.Ийм юмыг бид хүссэн бил үү.
-Бид хоёр бүр улс төржөөд явчихлаа. Монголчууд ингэж байгаад сүрхий хэрэлдээд, зодолддог болчихсон шүү дээ?
-инээв.сур Харж байгаа биз дээ. Улс төржих гэдэг хэлц үг гарчихсан байгааг. Онгирох, худлаа ярих ,тэнэглэх, хэтрүүлэх,солиорохыг “улс төржих” гэж томёолж байгаа биз. Сонгуулийн хууль гээд л хэрэлдэцгээгээд байна. Сонгуулийн хууль хуучнаараа л гарах биз .Өөрчлөхгүй гээд үхэлдээд байна шүү дээ.Саяын наадам чинь тойрогтоо мөнгө тараах уралдаан л боллоо шүү дээ.
-Та чинь сонгуулиар бас хөөрхөн хэдэн юм тоншчихдог юм биш үү?
-Сонгуулиар их багагүй л мөнгө олдог биздээ.Хаана ч тийм л байдаг.Нууж байсан мөнгө дөрвөн жилд нэг удаа... Үргэлжлэлийг эндээс уншина уу
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )