Сонгодог хөгжим сонсогчдын дунд Ами нэрээрээ танил болсон Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав гуайн зээ охин Алимаа сонгодог хөгжмийн шинэ найруулга бүхий шинэ цомгийнхоо ажилд ороод байгаа билээ. Тэрээр ирэх есдүгээр сарын эхээр шинэ цомгоо сонгодог хөгжим сонирхогч олонд сонордуулна хэмээн төлөвлөж байсан. Гэсэн хэдий ч сонсогчдод чанартай бүтээл хүргэхийн тулд зөвхөн цомог гаргах төдийд яаравчлахгүй байгаа тул шинэ цомгийн ажил ялимгүй хойшлох магадлал байгаа аж. Төгөлдөр хуурч Ами анх Оросын нэрт хєгжмийн зохиолч Римский Корсаковын “Хэдгэний нислэг”-ийг шинэ найруулгаар тоглож дахин олны хүртээл болгосон. Үүний дараагаар алдарт “Can Can” бүжгийн хөгжим мөн хөгжмийн зохиолч З.Хангалын зохиол "Тань руу нүүж явна" киноны хөгжмийг хаан хуураар шинэчлэн найруулж клип хийснээр олны хүртээл болгоод байгаа билээ.
Б.Анар
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал
Сэтгэгдэл ( 0 )