Интернэтийн мэдээг аль сайтаас уншвал дээр вэ?

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 11

Монголын  интернэт мэдээллийн орон зай өдөр бүр тэлсээр байна. Хүмүүс мэдээллийг интернэтээс авахыг чухалчилдаг болсон учраас сайтууд хөгжлийнхөө дээд хурдаар урагшилж байгаа хэрэг. Энэ дундаас хамгийн сүүлийн үеийн мэдээ мэдээллийг яаж нэг дороос авах вэ гэдэг асуулт гарч ирж байна. Үүний хариулт нь Zаluu.соm  гэдэг сайт байсаар нэлээд хугацааг өнгөрөөлөө. Гэвч өрсөлдөөн ширүүссэн энэ цаг үед Zаluu.соm сайтыг Тор.mn гэх шинэ сайт цохиж гарч ирлээ. Энэхүү хоёр сайт нь хоёулаа өөрийн гэсэн редакцигүй. Харин бусад сайтуудын мэдээллийг өөрийн сайт дээр линкэлж холбох үүрэг гүйцэтгэдэг юм. Тодруулж хэлбэл, интернэтийн орчинд бүх мэдээллийг нэг дороос харах боломжийг бүрдүүлж өгдөг. Тийм ч учраас шинэ тутам үүсэн байгуулагдсан Тор.mn сайт “Таны онлайн хөтөч" гэсэн уриаг дэвшүүлсэн нь бодит байдалд нийцсэн, оновчтой шийдэл болжээ. Ердөө хоёр сарын өмнө интернэтийн мэдээ уншихыг хүссэн интернэт хэрэглэгчдийн дийлэнх нь Zаluu.соm сайтаар дамжиж бусад сайтуудын мэдээг уншдаг байсан бол одоо Тор.mn гэдэг сайтыг сонгох болсон байна. Учир нь Тор.mn сайт нь  Zаluu.соm  сайтыг бодвол програмчлал, мэдээний сонголт, хамтран ажилладаг сайтуудынхаа тоогоор илт давуу болжээ. Жишээлбэл,  Zаluu.соm  сайтан дээр өөрийн гэсэн редакцитай, өөрийн гэсэн өнгө төрх бүхий шинэхэн мэдээ мэдээллийг цаг алдалгүй нийтэлдэг  Zаluu.соm, tsag.mn, hiimori.mn, fact.mn, Secret.mn, Shock.mn, shuum.mn  зэрэг сайтын мэдээлэл тавигддаггүй байна.  Гэтэл top.mn сайтад zаluu.com дээр байгаа бүх сайтуудын линкэн дээр нэмэгдээд эдгээр сайтуудын линк тогтмол байрлаж, шинэ мэдээ мэдээлэл нь цаг тухай бүртээ линклэгдэн тавигддаг ажээ. Үүнээс харахад zaluu.соm-ыг халан гарч ирж байгаа top.mn сайт нь мэдээллийн агууламж, хамтын ажиллагааны цар хүрээгээрээ аргагүй илүүрхэж ийнхүү огцом амжилт олж байгаа ажээ.

Эх сурвалж: Өдрийн шуудан сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top