Экс Ерөнхий сайд С.Баяр багын андуудтайгаа уран бүтээлийн продакш нь байгуулав уу

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 11


УИХ-ын гишүүн С.Бат-Үүл,  З. Алтай, ая зохиогч Б.Долгион, Ерөнхий сайд асан С.Баяр,  “Шар айраг” хамтлагийн Ганхүү,  Малыш Энхтүвшин гээд өнөөдөр олонд танигдсан улс төрч, урлаг соёлынхны нэгэн үеийн төлөөлөл болсон эдгээр нөхөд  бүгд Дөчин мянгатаар овоглодог.  Орцонд гитар тоглон дуулалдаж хүүхэд насаа нэгэн дошин дээр өнгөрөөсөн тэдний хүүхэд ахуй хийгээд идэр настай хамгийн ойр хамтлаг бол  яахын аргагүй домогт “Битлз”. Сүүлийн үед ая зохиогч Б.Долгион, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл нар  “Жонон” хамтлагтай хамтарч “Битлз” хамтлагийн дуунуудыг үндэсний хөгжимтэй хоршуулсан, 15 дуутай  СD гаргаад байгаа билээ. Экс ерөнхий сайд С.Баяр циркийн урдхан талд үйлчилгээний төв бүхий тансаг зэрэглэлийн байшин бариулж түүгээрээ байнга эргэлдэх болсоноос гадна цэнхэр дэлгэцээр  улс төр, намын нэрийн хэрүүлийн талаар бус хөгжим, СD-ний зах зээл ярих нь  элбэгшээд байгаагаас  үзэхэд  С.Баярыг  багын андуудтайгаа хамтран  Монголын рок поп ертөнцөд тэсрэлт хийхүйц том продакш байгуулах г эж байгаа яриа үнэний хувьтай бололтой.   

Б.Эрдэнэ.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top