Дуучин Quiza-ийн ах Dlob: ”Монголын рок попын салбар мафийн сүлжээнд орсон”

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 12

 "Үйлдвэр комбинатын жирийн нэгэн жаал

Үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлье эрхэм танд

Хэт богино долгионоор хэнгэрэгийг чинь цоолъё

Энх тайвны гүүрэн доорхи Дунд голын жараахай би

Их Нацагдоржийн нутаг

Сүүдэр Цармын цэцэг

Гудамжны яруу найргийн загалмайлсан эцэг" хэмээн өөрийгөө илэрхийлсэн түүнийг дуучин Quiza-ийн ах  Б.Батболд гэдэг. Гэхдээ залуучууд маань Dlob гэдгээр нь андахгүй. Тэрээр  хип хоп дууны шүлгийн мастераас  Люмино хамтлагийг үүсгэн байгуулагчдын нэг.  Хэдийгээр өөрөө хип хопыг үндэслэгчдийн нэг ч гэсэн  Монголын хип хопыг одоо хүртэл нялхаараа үздэг тэрээр залуу хүнд хөгшин хүн дуулахыг заана гэдэг утгагүй санагддаг гэдгээ ч нуудаггүй нэгэн.  Бааранд орж, өнөөгийн залуучуудын амьдралыг мэдэхгүй байж Л.Балхжав, Харангын Чука мэтийн хүмүүс “making the band” зэрэг шоунд залуучуудад дуулахыг зааж байна. Өөрсдийн зохиосон дуугаа залуусаар дуулуулж байснаас залуучуудаар өөрсдөөр нь хийлгэх хэрэгтэй. Ер нь Монголын хөгжмийн бизнес яг л мафи шиг болсон.  Хэдэн хөгшчүүлийг нь царайчлахгүй бол гарч ирэх боломжгүй болсон хэмээн үздэг Dlob-ын  хувьд поп, хип хоп, рок урсгалууд бол бүгд гаднаас импортлож авчирсан хөгжмийн урсгалууд тул  зөвхөн зохиолын дуунд л Монгол маягийн зүйл тэр дунд явж байдаг. Поп гэдгийг орчуулах юм бол нийтийн дуу гэсэн үг тул хип хоп шүлэгч маань  МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан нарыг Монголын поп дуучид хэмээн бодож явдаг гэнэ.

 

Б.Эрдэнэ.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top