Малын вакцинжуулалт ирэх сарын 15-наас эхэлнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 12

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд адууны гоц халдварт томуу, малын шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлж 40 гаруй сая толгой малыг ирэх сарын 15-наас аравдугаар сарын 158-ныг хүртэл вакцинжуулахаар болжээ.

Вакцинжуулалтад гурван тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд ХААИС-ын 500 оюутныг дайчлан туслуулахаар болсон байна. Малын дотор гаднах паразитын ивомик вакцин, адууны гоц халдварт томуу өвчний вакциныг дотооддоо биокомбинатад үйлдвэрлэж байгаа бол шүлхий өвчний вакциныг ОХУ-аас оруулж иржээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top