Таван толгойн цахилгаан станц дараа жил ашиглалтад орно

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 12

Говийн бүсийг эрчим хүчээр хангах 600 Мвт-ийн хүчин чадал бүхий цахилгаан станцын урьдчилсан ТЭЗҮ-ийг холбогдох газрууд боловсруулж дуусчээ.

Тавантолгойн цахилгаан станцыг ирэх жилээс ашиглалтад оруулснаар манай говийн бүсийн аймгууд эрчим хүчээр хангагдах боломжтой болох юм байна. ЭБЭХЯ Тавантолгой дээр цахилгаан станцаа бариад, дөрвөн жилийн хугацаанд эрчим хүчний хангамжийн бодлогоо хэрэгжүүлж амжихаар байгаа ба Оюутолгой компани байнгын эрчим хүчний системд холбогдсон үед Тавантолгой дээр аль хэдийнэ цахилгаан станц баригдсан байх юм байна.

Эх сурвалж:Улс төрийн тойм

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top