Төрөлт нэмэгдэж, бага насны хүүхдийн эндэгдэл буурсан таатай үзүүлэлт гарчээ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 12

Улсын хэмжээнд 2011 оны эхний 7 сард 39846 эх амаржиж, 40036 хүүхэд амьд төрсөн байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 783 эхээр, 809 хүүхдээр илүү таатай үзүүлэлт юм. 2009 оноос хойш гарсан өндөр үзүүлэлт гэж мэргэжилтнүүд үзэж байна. Улсын хэмжээнд 2011 оны эхний 7 сард нэг хүртэлх насандаа 697 хүүхэд эндэж, өмнөх оны мөн үеийнхээс 94 хүүхэд буюу 11.9 хувиар буурсан байна. Харин 1-5 хүртэлх насны 149 хүүхэд эндэж, 66 хүүхэд буюу 30.7 хувиар буурчээ.

Эх сурвалж:МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top