40.6 мянган хүн ажил идэвхтэй хайж байна. Аймаг, нийслэлийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст бүртгэлтэй ажил идэвхтэй хайж байгаа ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 1376 хүнээр буюу 3.5 хувиар өссөн байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс Улаанбаатар хот /2714 хүн/, Өвөрхангай /1170/, Ховд /1163/, Дархан-Уул /276/, Баян-Өлгий /94/, Булган /76/, Дундговь /65/ аймагт өссөн нь ажилгүй нийт иргэдийн тооны өсөлтөд голлон нөлөөлжээ. 28.5 мянга гаруй хүн ХХҮХ-ээр зуучлуулан ажилд орсон байна. 2010 онд 23.5 гаруй иргэн ХХҮХ-ээр зуучлуулан ажилд орсонтой харьцуулахад энэ бол өссөн үзүүлэлт юм.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )