“Онги гол” хөдөлгөөнийхөн хуралдана

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 12

Онги голыг хамгаалахаар үүсгэн байгуулагдаад 10 жил болж буй тус хөдөлгөөнийхөн энэ сарын 12, 13-нд буюу өнөөдөр, маргааш хуралдай хийхээр төлөвлөжээ. Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутагт орших Цогт ууланд болох хуралдайд долоон сумын иргэд, мөн “Гал үндэстэн” холбооныхон хуран цугларч, өнгөрсөн 10 жилийн хугацаанд хийсэн ажлынхаа үр дүн, цаашдын зорилгыг тодорхойлох юм байна. Өнгөрсөн хугацаанд “Онги гол” хөдөлгөөнийхөн орон нутагтаа олон ажлыг хийж гүйцэтгэсний нэг нь “Онги гол” ойн зурвас хөтөлбөрийг нэрлэж болох гэнэ. Хөтөлбөрийн хүрээнд голын ай савын дагуу 400 км газрыг ойжуулахаар болж одоогоор 14 мянган мод суулгасан байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top