Энэ сарын 10-17-ныг хүртэлр ихэнх нутгаар салхи 18-20 метр хүрч ширүүснэ, 10-нд баруун болон төвийн бүсийн зарим нутгаар, 11, 15-нд нутгийн хойд хэсгээр, 12-нд төв, зүүн болон говийн нутгийн зарим газраар, 13-нд зүүн зүгийн нутгаар, 14-нд нутгийн баруун хагаст, 16-нд зарим газраар дуу цахилгаантай бороо орно.
Салхи 12, 15-нд говь талын нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө нэгээс градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. 15-20-ны өдрүүдэд говийн бүсийн нутгаар 32-37 градус хүрч халах төлөвтэй байгаа бөгөөд 20-ноос хойш сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 5-10, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14, өдөртөө 19-24 градус дулаан байна.
Мөн энэ сарын сүүлчээр бүх нутгаар дуу цахилгаантай бороо орох тул ард иргэд борооны үеэр цахилгаан дамжуулах эд зүйлээс хол байх, түүнийг ашиглахгүй байх, чухал шаарлагагүй бол гадагшаа гарахгүй байхыг “Ус цаг уурын хүрээлэн”-гээс анхааруулж байна.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал
Сэтгэгдэл ( 0 )