Үндэсний соёл амралтын хүрээлэн энэ сард “Миний хайртай гэр бүл” хэмээх аян зохион байгуулж байгаа. Аяны хүрээнд ажил хэрэгч болон жирэмсэн эхчүүдэд зориулсан стресс тайлах йог болон бясалгалыг үнэгүй зааж байгаа гэнэ. Өглөө бүрийн 07.00-10.00 цагийн хооронд Үндэсний соёл амралтын хүрээлэнд сонгодог аязын эгшиг дор бясалгал, йогийн дасгал хийж, стрессээ тайлах боломжтой болжээ. Тус бясалгал нь үнэ төлбөргүй бөгөөд хүссэн хүн бүр очиж болох гэнэ. Бясалгалын хичээл ирэх есдүгээр сар хүртэл үргэлжилнэ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 1 )
Маш их таалагдлаа .шинэ сайхан мэдээлэл хүргэсэнд баярлалаа