Өндөр өсгийтэй гутал хөлийн ясны ачааллыг багасгадаг

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 12

Хөлийн өсгийд эвэр болон яс ургахад маш их өвддөг. Тэгвэл энэ үед гэрийн нөхцөлд ямар арга хэмжээ авч, хөлөө яаж арчлах талаар зөвлөгөө өгье. Хөл чинь хүчтэй өвдөх үед юуны түрүүнд та хөдөлгөөн багатай байж бүлээн усанд хөлөө дүрж аажмаар усны дулааныг нэмэгдүүлж, түүндээ 20 минут байлгаж, шөнөдөө өсгийдөө бүлээн жин тавиарай.

Харин жин тавихдаа бүлээн усанд хэд давхарласан марль норгоод, усыг нь гоожоод байхгүгээр базаж, өвчтэй газраа тавин дээрээс нь чийг нэвтрэхгүй цаасаар хучиж хөвөн тавь, бинтээр орооно.

Ийм бүлээн жинг 6-8 цаг тавьж болно. Хөлийн өсгийд яс ургасан тохиолдолд зөөлөн резин, эсгий, хөвөн зөөлөн материалаар өсгийдөө зөөлөвч хийж, өмсөх нь ясны ургацаг болон орчиныхоо эдийг гэмтээхээс хамгаалах, өвдөхийг багасгах ашигтай.

Зарим үед эмэгтэй хүн өндөр өсгийтэй гутал өмсвөл хөлийн ясны ачаалал багасч өвдөлт багасах тал бий. Эцэст нь зөвлөхөд, өвдөх үе, орчины зөөлөн эд үрэвссэн үед хэвтрийн дэглэм сахиж, хөдөлгөөн багатай байх хэрэгтэй. Мөн эмчийн зааврын дагуу эмийн ба эмийн бус эмчилгээ хийлгэх нь чухал.

Slava

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top