Ш.Сайхансамбуу хип хоп дуучдыг ”тасарчихсан” гэж боддог

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 13


 

 Зуны сар зургаа биш уул уурхайгаас хэдэн төгрөгний бараа хараад  найр наадам, бай шагнал нь хэрээс хэтэрлээ, төрийн ажил болохоо байлаа  хэмээн сүүлийн үед эрчимтэй шүүмжилж байгаа хүн бол УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу. Түүнийг Монголчууд  УИХ-ын гишүүн гэхээсээ Нарантуулын босс гэдгээр нь илүү мэддэг бас түүгээрээ ч ард түмэнд овоглогддог гэхэд болно. Тэрээр цагаан сар, цэргийн, эмэгтэйчүүдийн, эх үрсийн, наадам гэсэн энэ их олон баяр 90-ээд оноос хэрээс хэтэрлээ хэмээн шүүмжлэхийн зэрэгцээ урилга заллага хорхог боодог гэх мэтэд дэндүү их мөнгө үрж Монголчууд маань хэт баярхуу болжээ хэмээн сэтгэл зовж явдаг  нэгэн. Урилга заллагад дургүй гишүүн маань өөрөө дуу хөгжим сонсож салхинд гарах дуртай гэнэ. Тэр дундаа хип хоп дуунд сэтгэлээ өгсөн бөгөөд “ICE TOP”, “Татар” хамтлагийн шүтэн бишрэгч. Хип хопчид дуугаараа хүүхэд залуусыг хүмүүжүүлээсэй. Эх орон, байгаль орчноо хамгаалах, хүнийг зөв хайрлах зэрэг сэдвийг хөндөж дуулаасай хэмээн бодож явдаг аж. Тэр дундаа тэдний үглэх нэг амьсгаагаар олон үг багтааж хэлэх нь дэлхийн хэмжээнд зэрэгцэхээр тасарчихсан гэж хувьдаа ихэд  үнэлдэг  бөгөөд  1990-ээд оны эхээр олноор байсан хип хоп хамтлагууд одоо цөөрчихсөнд жаахан сэтгэл дундуур явдгаа ч нуулгүй хэлчихдэг. 70-80 аад онд  өргөн өмд, урт үсээр гангарч явсан  төрийн түшээ маань  хэрвээ залуу байсан бол хип хоп дуучин байх  ч байсан юм бил үү. Үргэлж санхүүгийн асуудалтай байдаг урлагийнхан тэр дундаа хип хопчид Нарантуулын босс УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбууд хандвал гар хоосонгүй л гарах бололтой.

Б.Эрдэнэ.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top