Охин, хүү хоёрын аль нэгнийг нь төрөөсэй хэмээн хүсэн хүлээх нь аль ч гэр бүлд тохиолддог зүйл. Ер нь охин, эсвэл хүү төрөхийг зохицуулах боломж бий юу гэдгийг олон үеийн эрдэмтэд судалж, төрөл бүрийн онол, таамаглалыг дэвшүүлсээр иржээ. 1970-аад оны үед эмч Ландрум Шеттлес шинжлэх ухааны үндэстэй нэлээд энгийн арга замыг олж дэвшүүлсэн нь таны хүссэн охин, эсвэл хүү төрүүлэх боломжийг нэмэгдүүлж байгаа төдийгүй шинжлэх ухааны олон тооны судалгаагаар үндэслэлтэй байж болох нь тогтоогдож ихээхэн дэмжигдэж байгаа юм байна. Лабораторийн нөхцөлд үр тогтоход бэлэн болсон үеийн умайн хүзүүний салиатай ижил шүлтлэг орчинтой шилэн хоолойгоор эр бэлгийн эсийг уралдуулж туршилт хийхэд эр бэлгийн “У” хромсом агуулсан бэлгийн эс хурдан хөдөлж, түрүүлж өндгөн эсэд хүрч байсныг нотолсон нь энэхүү таамаглалыг дэмжих үндэслэл болжээ. Ийнхүү эрдэмтэн Ландрум Шеттлес “Ирээдүйд төрөх хүүхдийн хүйсийг хэрхэн сонгох вэ?” гэдэг нэртэй ном хүртэл хэвлүүлсэн нь анагаах ухаан, олон нийт дотор ихээхэн шуугиан дэгдээж, санал бодлоо уралдуулах үндэс суурийг тавьжээ. Доктор Шеттлесийн дэвшүүлсэн арга замыг зөв хэрэглэхэд хүү төрөх магадлал 80-90, охин төрөх магадлал 75-80 хувь байдаг гэнэ. Эр, эсвэл эм бэлгийн хромсомыг тээвэрлэсэн эр бэлгийн эсийг ялгах нь Шеттлесийн онолын гол зарчим юм. Эр бэлгийн “У” хромсомыг агуулсан бэлгийн эс нь хэмжээгээр жижиг бөгөөд хөнгөн, хөдөлгөөн нь хурдан, харин эм бэлгийн “Х” хромсом агуулсан бэлгийн эс нь хүнд, хэмжээгээрээ том, хөдөлгөөн нь тайван бөгөөд эр эстэй харьцуулахад удаан амьдардаг байна.
Та хүүтэй болохыг хүсч буй бол боловсорсон эм бэлгийн эс гадагшлах мөчид аль болохоор ойрхон бэлгийн хавьтал хийхийг хичээх хэрэгтэй. Энэ үед хөнгөн бөгөөд хурдан хөдөлгөөнтэй эр хромсом агуулсан эс боловсорч бэлэн болсон өндгөн эсэд түрүүлж хүрч үр тогтох болно. Харин охин хүүхэдтэй болохыг хүсвэл эм бэлгийн эс гадагшлах мөчөөс аль болохоор зайдуу хол бэлгийн хавьтал хийх хугацаагаа сонгох нь зүйтэй. Гэхдээ жирэмслэх боломжтой хугацааныхаа хүрээнд бэлгийн хавьтал хийх юм шүү гэдгийг анхаарвал зохино.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )