Хошин урлагийнхны дундаас хамгийн олон хос төрүүлсэн, гэр бүлсэг, дурламтгайг нь нэрлэ гэвэл ихэнх хүмүүс Х-Түц хамтлагийг нэрлэх биз ээ. И.Одончимэг + Т.Бархүү, Аглуу + Оюунчимэг, Г.Нарансолонго + С.Тэмүүжин= Х-ТҮЦ. Энэ бол тус хамтлагийн хайрын томъёо.
Хосууд дотроо Т.Бархүү Одноогийнхоо төлөө бүхнээ зориулдаг бол Тэмка эсрэгээрээ аж. Эхнэртээ мөнгө зарцуулах дургүй тул гоёл чимэглэл хувцас хунар авах гэхээр нь "Наадах чинь хэрэгггүй. Чи минь байгаагаараа надад хөөрхөн харагддаг" хэмээн хөөрхөн хошгируулаад авч өгдөггүй гэнэ. Ханилсан хань нь байнга тэгээд байхаар Нарансолонго сүүлийн үед нөхрийнхөө үгэнд итгэсэн үү, эсвэл мөнгийг нь хэмнэх гэсэндээ юу үнэтэй цэнэтэй эдлэл төдийлөн авахаас татгалзаж энгийн байхыг илүүд үзэх болжээ. Хамтдаа нэг тогооноос хооллож байгаа болоод ч тэрүү хамтлагийнхан нь Тэмкагийн иймэрхүү занг эхнэрээ их гоёчихвол алдчихна гэж айдаг, эсвэл харамч хэмээн гайхан хэсэг харзнасаны эцэст нарийн гэсэн дүгнэлтэнд хүрээд байгаа сурагтай.
Б.Эрдэнэ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 1 )
Oorsdodo tohirogui hogshin humus ni zaluu hunt suutsan shal teneg