Ажлын байрны бэлгийн дарамтаас гадна захирлуудын секс скандал газар авах төлөвтэй байна

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 13


Монголд хүчин, биеэ үнэлэгчдийн элдэв ноцтой гэмт хэргээс гадна ажлын байран дахь бэлгийн дарамт газар авах төлөвтэй болжээ. Аль ч байгууллагад ажилд орж буй эмэгтэй хүнд тавих гол шаардлага нь юуны өмнө нас залуу, царайлаг, багаар ажиллах чадвартай байх явдал гэнэ. Царай зүс сайхантай байх нь тухайн байгууллагын имижийг өргөж өгдөг ажээ. Гэхдээ үүний цаана байгууллагын даргын хувийн далд сонирхол ямагт нуугдаж байдаг байна. Жишээ нь компаний захирал байлаа гэхэд үүднийх нь өрөөнд суугаа царайлаг бүсгүй нь гадаад, дотоодын зочид, бизнесийн төлөөлөгчдийн харааг булаам байх учиртай. Юмыг яаж мэдэх вэ, тэдгээр хамтрагчид нь захирлын үүдний өрөөний бүсгүйд сэтгэл алдрах зуураа хамгийн ашигтай хувилбараар нь гэрээ хэлцэл хийж болно. Мөн нарийн бичгийн дарга хэмээх тэрхүү гоо бүсгүйтэйгээ зочдыг хамт явуулж, зоогийн газарт оруулах юм уу, бас бус асуудлууд зөндөө гарна. Захирал ийнхүү бизнесийн сонирхолоо гүйцэлдүүлэхэд царайлаг бүсгүйгээ чадварлаг ашиглахыг хичээнэ. Харин үүнийхээ хажуугаар өөрийн бэлгийн дур хүслийг хангах зорилгоо биелүүлэхийг ямагт санаж явна. Нэгэн эх сурвалж өгүүлэхдээ “Залуу, хөгшин аль ч захирлууд нарийн бичгийн даргаар ажиллаж буй бүсгүйгээ байнга сонирхож, сонжиж суудаг нь нууц биш. Надад ийм явдал тохиолдож байсан. Би дөнгөж 21 настай байлаа. Нэг орой ажил дээрээ бичиг цаас янзлаад сууж байтал захирал маань өрөөндөө дагуулаад орсон. Тэгээд арынхаа том буйдан дээр надтай зэрэгцэж суугаад кофе ууж байхдаа хоёулаа энүүхэн хажуугийн зочид буудалд очиж жаахан юу яах... гэж шууд л санаагаа илэрхийлсэн. Тэгээд надад 50 доллар өгөхөөр нь би авахгүй байж чадаагүй. Ингээд л түүнтэй ёстой өнөөхийг нь...тэгж...байлаа шүү дээ. Бид хоёр одоо ч гэсэн муугүй харилцаатай байгаа” гэж ярьсан юм. Ер нь бэлгийн харилцааны хэм хэмжээг хатуу чанд сахиж явах нь тухайн хүний соёлын хэмжүүр болов уу. Гэхдээ ямар ч өндөр албан тушаалтан бэлгийн донтой байхыг бас үгүйсгэж болохгүй. Дон шүглэсэн хүнд ёс зүй энээ тэрээг яриад бараг нэмэргүй биз. Энэ талаарх жишээ дэндүү олон бий. Гадаадад ч, дотоодод ч бэлгийн донтонгууд байсаар байгаа.       

Олон улсын валютын сангийн экс тэргүүн Доминик Стросс-Каны хүүхэн шууханы асуудал үргэлжилсээр байна.Түүнийг хамгийн сүүлд Францын зохиолч, сэтгүүлч эмэгтэй Тристан Баноныг хүчиндэхээр оролдсон гэж сэжиглэж байсан бол харин одоо түүний ээж Анн Мансурыг ч мөн адил хүчиндсэн гэсэн шуугиан газар авчээ. Өөрийгөө хүчиндүүлсэн гэх эмэгтэйн баталж буйгаар Стросс-Кан өөртэй нь тун хэрцгий “бүдүүлэг секс” хийсэн гэнэ.Тодруулбал 2000 онд Стросс-Кан ОУВС-нд Онцгой байдлын зөвлөх байхдаа эзэмшиж байсан Парис дахь оффистоо хатагтай Анн Мансурыг хүчиндсэн ажээ. Өдгөө 65 настай Анн Мансур энэ талаар ярихдаа  “Тэр над руу яг л цангасан цэрэг шиг бүдүүлгээр дайрч төлөвлөгдсөн хамтын ажиллагааны талаар ярилцахынхаа оронд намайг шууд л ор руугаа шидэн секс хийсэн” хэмээн ярьсан байна. Харин уг хэрэг явдлаас 3 жилийн дараа Стросс-Кан Мансурын охиныг ярилцлага авахаар ирэх үед нь дахин хүчиндэхээр оролджээ.Энэ явдлыг Мансурын охин Тристан Банон дурсахдаа тэр яг л ороо нь орсон шимпанзе сармагчин шиг аашилж, хамаг хувцасыг тайчихаар оролдсон гэжээ. Охин нь тухайн үедээ шүүхэд хандаагүй шалтгаан нь Стросс-Кан эхтэй нь холбогдсон байсан явдал гэнэ. Анн Мансур улс төрийн үзлийн хувьд радикал феменист бөгөөд Францад “Агуу завхайрагч” нэртэй байсан өндөр тушаалтантай сексийн талаар холбогдсон нь түүний хувьд охиныг нь бодвол тийм ч их дургүйцэл гаргаагүй бололтой.Тэр үед Мансур Стросс-Канын хуучин эхнэр, өөрийнх нь охины загалмайлсан эх Брижит Гийметтийн сайн найз нь байжээ.Гэхдээ хамгийн сонирхолтой нь Стросс-Кан өөрөө хатагтай Мансуртай унтсан, түүний охины гоо үзэсгэлэнг биширсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд дараа нь Мансуртай уулзан охиныг нь хүчиндэх гэсэндээ уучлалт гуйжээ.Юутай ч Францын хуулиар ийм хэрэг 15 жилийн ялтай байдаг ч үнэн худал нь мэдэгдэхгүй ноён  Доминик Стросс-Каны сексийн скандал үргэлжилсээр байгаа юм.

Монголд өндөр албан тушаалтнуудаас харин сексийн гаж донтой нь ховор бололтой. Гэхдээ бас нуугдмал үзэгдлүүд цөөнгүй. Нэг удаа улс төрд дөнгөж хөл тавьж яваа нэгэн залуугийн хүчингийн хэрэг мандахаа шахаад нам жим болсон гэдэг. Энэ ч яахав шалихгүй хэрэг байх. Харин компаний захирлуудын хувьд бол  бараг ил цагаандаа гарсан юм бас бий. САПУ-гийн захирал Г.Алтан гэгч авгайн хуучин нөхөр Жамъянсүрэн хэвлэлүүдээр эрээ цээргүй ярьсан шүү дээ. Миний хуучин эхнэр Г.Алтан ёстой аймаар завхай. Тэр надтай сууж байхдаа шөнө дөлөөр гэртээ халамцуухан орж ирдэг байлаа. Хаашаа яваад ирэв гэж асуухаар заримдаа Т.Бадамжунайтай бааранд суугаад гэх мэтээр хариулдаг байсан юм” гэсэн яриа нь одоо ч хэвлэлийн шарласан хуудаснаа байсаар байна. Т.Бадамжунай гэдэг нь одоогийн Хүнс, хөдөө  аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай юм л даа. Тэр хоёрыг аль нэг зочид буудалд ороод, юу яаж байхыг нь ямар харсан биш, бурхан минь. За тэгээд, “Монгол газар”-ын Мянганбаярын секс жүжиг гэж нэг хэсэг шуугилаа, манайхан. Мөн “Мон-Уран”-гийн Наранхүүгийн онгон охидыг секс зугаа цэнгэлдээ ашиглаж байсан тухай дуулиан одоо шүүх дээр очиж, үүнийг нь дэлгэсэн сэтгүүлчийг буруутгаад байгаа гэх мэтээр тоочоод байвал томчуудын явдал барагдахгүй. Тэгэхээр ажлын байран дахь хүчирхийллээс гадна компаний захирлуудын цадиггүй секс скандал Монголд цаашдаа ч хүчтэй хэвээрээ байх болов уу. Даан ч жаахан нууц явагддаг онцлогтой. Гэхдээ ерөнхий тоймоор нь гадарлаж, тандаж бас болох ажээ.

Б.Отгонбаяр

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top