Оцон шувуу буюу пингвинийг харахад цагаан фартчиктай жаахан охид мэт хөөрхөн. Өмнөд туйлын энэ алаг шувууны амьдрал их өвөрмөц. Өвөл зулзагалдаг бөгөөд тэднийгээ хэзээ үс нь гүйцэж, хөлд орж явах болтол өөрийн дулаан хэвлийдээ хадгалан энхрийлж асарна. Имжтэй адил оцон шувуунд үр зулзагаа хийж авч явдаг уут бий. Хөлд орсон зулзаганууд нь нэг газар нийлж бөөгнөрөөд нарлах ба бие биесийнхээ халуун илчинд дулаацна, их эв найртай амьтад.
Тэр олон зулзагыг нэг том оцон шувуу ерөнхийд нь "хүмүүжүүлэн" харгалзагчийн үүрэг гүйцэтгэх нь сонин. Есдүгээр сараас дөрөвдүгээр сарыг дуустал энэхүү "хүмүүжүүлэгчийн ажил" үргэлжлэх бөгөөд урь унах үес зулзаганууд өөрсдийн бие даасан амьдралд орж дураар явцгаана. Мөнхийн хүйтэн, цасаар ихэвчлэн шуурч байдаг Өмнөд тивд сүргээрээ амьдардаг ийм нэгэн шувууд эвтэй найрсаг, бүлсэг ертөнц юм. Тэд бидэнтэй хааяа цэнхэр дэлгэцээр л мэндэлдэг болой. Цагт 30 км газар сэлж чаддагаараа загаснаас нэг их дутаад байдаггүй шувуу юм.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )