Р.Анхням Монголоос дэлхийд танигдах анхны элч болох нь

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 13

Үргэлж  олны сониучирхсан харцанд хүлэгдэн байдаг  Монголын  сайхан бүсгүйчүүдийн нэг жүжигчин Р.Анхням “Гаадаа мээрэн” хэмээх кинонд тоглосон билээ. Өвөрмонголчуудын бүтээл уг кино БНХАУ-ын Бээжин хотод энэ сарын 25-нд болох ”Тэнгэрээр нисэх шагнал" олон ангит киноны наадамд нэр дэвшжээ. Киноны гол дүр Муданд тоглосон жужигчин Р.Анхням өмнөд хөршийн томоохонд тооцогддог  уг кино наадамд уригдаж, улаан хивсэн дээгүүр алхах болжээ. Энэ нь “Монголын жүжигчдийн хувьд  анхны тохиолдол бөгөөд гадаадын кино урлагт хүч сорин, дэлхийд танигдах анхны элч болж байна” хэмээн монголын киноны уран бүтээлчид ярилцаж байгаа аж.  

А.Туяа

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top