Яруу найрагч Б.Ичинхорлоо нутагтаа мисс болжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 18


Миний Монголын тэнгэрийг эсгэх гэж
Бусдын од харвадаггүй
Миний Монголын тэнгэрт эрхлэх гэж
Бусдын од шохоорхдог юм

Миний монголын тэнгэрт өдөлсөн шувуу
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Миний монголын тэнгэрт өссөн бүргэд
Будант газар ясаа тавьдаггүй хэмээн улаан хацартай хөдөөний охин Болор цомын тайзан дээр шүлгээ уншиж байснаас хойш хориод жил өнгөрчээ.   Мэдээж энэ бол Өвөрхангай аймгийн харьяат МЗЭ –ийн шагналт яруу найрагч Б.Ичинхорлоо. Тэрээр  АНУ-д ажиллаж амьдарч байгаад  эх орондоо ирээд удаагүй байгаа.  Саяхан болж өнгөрсөн Өвөрхангай аймгийн 80 жилийн хүндэтгэлийн ойн арга хэмжээг найрагч бүсгүй хөтөлжээ.  Өдгөө дөрвөн хүүхдийн эх болж дөч насыг шүргэж байгаа ч эгээ л загвар өмсөгч шиг өнгө өнгийн дээл сольж гоён гунхалзахыг харсан нутгийн залуучуудын нүд наадам бус Ичинхорлоог ширтэж өнжсөн гэх. Хаа газрын бүсгүйчүүд л болсон хойно “Хүн хэтэрхий туранхай муухай юм. Арьс нь унжаад”  гэхэд харин залуус нь хот газрын бүсгүйчүүд эгээ л хурдны морь шиг хоол ундаа сойдог гэнэ лээ  хэмээн хажуудаа дагуулж яваа бүсгүйгээ найрагч Ичинхорлоотой харьцуулсан нэгэн ч байсан сурагтай.  Юутай ч уянгалаг сайхан шүлгээрээ найргийн номоо чимдэг Ичинхорлоо дөч шүргэх насандаа уран гоолиг биеэрээ аймгийнхаа наадмыг чимжээ.

Б.Эрдэнэ.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top