Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн дагуу 33 нийтийн бие засах газрыг байгуулах “Сити тойлет” төслийг нийслэлийн өмчит “Улаанбаатар сан ХХК” хэрэгжүүлж эхэлсэн билээ.Уг төслийн хүрээнд Улаанбаатар хот цэвэр, бохир ус, дулаанд холбогдсон, орчин үеийн тохилог өөрийн гэсэн нийтийн бие засах газруудтай болсон.
63 сая төгрөгийн өртгөөр боссон энэхүү 00 иргэдэд дөрвөн улирлын турш өглөө 08 цагаас орой 00 цаг хүртэл үйлчилж байгаа. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдийн живх солиход зориулсан өрөө хийж өгсөн байсан.
Одоогоор нэг хүнд 200 төгрөгөөр үйлчилж байгаа нийтийн бие засах газрууд цаашид төлбөргүй болох юм билээ. Харин орлогын хувьд дүүргээсээ хамаарч харилцан адилгүй байгаа гэнэ. Тухайлбал хотын төвд буюу УБИС-ийн дэргэдэх 00 үйлчилүoлэгч ихтэйн дээр дараалал үүсэх тохиолдол цөөнгүй. Энэ 00 өдөрт 60-65,000 төгрөгийн ашигтай ажилладаг. Харин 13-р хороололын автобусны буудлын хойно орших 00 өдөртөө 18-25,000 төгрөгийн ашигтай ажилладаг. Өөрөөр хэлбэл өдөрт тус газраар 90-125 хүн үйлчилүүлдэг болж байгаа юм.
Анхандаа тус газраар үйлчилүүлэгчдийн тоо бага байсан. Одоо харин тогтмол өсөж байгаа. Нэг 00-д хоёр үйлчлэгч, хоёр хамгаалагч ээлжээр ажилладаг гэж дотор нь ажилладаг үйлчилэгч ярьсан.
Баянгол дүүрэгт: Төмөр замын XII байрны урд талын цэцэрлэгт хүрээлэнд, Гэмтэл согог сэргээн засах үндэсний төвийн хойт талд, Троллейбус татах станцын зүүн хойт талд, Орон сууцны 2д байрны зүүн талд Өргөө кино театр, Баруун дөрвөн зам барилгын коллежийн баруун урд талд, Энхтайвны өргөн чөлөөнд МТ шатахуун түгээх станцын хойт талд, Гурвалжингийн гүүрний авто замын зүүн хойт талд зэрэг нийт долоон газар нийтийн бие засах газар барина.
Баянзүрх дүүрэг: Орон сууцны 3 а байрны хойд талд, Амгалангийн эцэс Троллейбусны эцсийн аюулгүй тойрогт байршуулан, Шар хадны эцэс гуравдугаар цэцэрлэгийн баруун хойт талд, Цайз захын зүүн талд Петровис шатахуун түгээх станцын урд, Энхтайвны өргөн чөлөөнд, Эрүүл ахуй халдвар нян судлалын төвийн урд талд, Намьянжугийн гудамжинд орон сууцны 40 дүгээр байрны урд талд
Сүхбаатар дүүрэг: Улаанбаатар зочид буудлын урд талын цэцэрлэгт хүрээлэнд, Цагдаагийн гудамжинд Ивэн Оюу эмнэлгийн баруун талд, Чингэлтэйн өргөн чөлөөнд Номин супермаркет сүлжээ дэлгүүрийн хойд талд, МУИС-ийн урд талын усан оргилуурт
Сонгинохайрхан дүүрэг: Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын барилгын зүүн урд талд, Пирамид үйлчилгээний төвийн урд талд, Драгон Шунхлай шатахуун түгээх станцын урд талд, Хангай модны захын баруун урд талд, Толгойтын зүүн салаа, баруун салаа чиглэлийн авто замын уулзварын зүүн урд талд, Саппоро үйлчилгээний төвийн зүүн хойд талд, Орон сууцны есдүгээр байрны хойд талд
Хан-Уул дүүрэг: Их хуралдай зоогийн газрын замын эсрэг тал, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын барилгын зүүн хойд талд, Нисэхийн автобусны буудлын хойд талд, 75 дугаар сургуулийн баруун урд талд
Чингэлтэй дүүрэг: XII хорооны өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн нэгдсэн байрны зүүн хойд талд, Бөмбөгөр худалдааны төвийн баруун урд талд, Монгол Тайванийн төвийн барилгын зүүн талд, Бишрэлт ХХК-ийн баруун урд талд, Чингэлтэйн өргөн чөлөөнд 7-н буудлын автобусны эцсийн буудлын баруун урд талд тус тус барих юм байна.
А.Баярмаа
Zindaa.mn- Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал
Сэтгэгдэл ( 0 )