Ч.Сайханбилэг ёстой “сайхан” худалч болов

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 15

                   “Хамгийн худалч хүмүүс ямар мэргэжлийн хүмүүс вэ” гэсэн сонирхолтой судалгааг дэлхийн нөлөө бүхий томоохон хэвлэлүүд, судалгааны байгууллагуудтай хамтран гаргасан байдаг ажээ. Үүгээр хамгийн худалчуудын жагсаалтыг улс төрчид тэргүүлсэн байна. Дараа нь эдийн засагчид оржээ. Монголын хувьд энэ нь үнэхээр батлагдаж байх шиг байна. УИХ-ын 76 гишүүнээс хэн нь хамгийн худалч бэ гэсэн санал асуулга явуулж үзэх хэрэгтэй болсон юм шиг ээ. Өнөөгийн ерөнхий тандалтаас үзвэл хамгийн худалчдын тэргүүн эгнээд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг зүй ёсоор орох бололтой. Тэрээр 2008 оны сонгуулиар Баянзүрх дүүрэгт нэр дэвшин сонгогдсон юм. Мань эр тус дүүрэг болон Налайхын иргэдийг интернетээр хангана гэж том амалжээ. Гэвч энэ нь одоо болтол хэрэгжсэнгүй. Мөн мах, талх, гурил зэрэг наад захын хэрэгцээт бүтэгдэхүүний үнийн өсөлтөөс хамгаалах сан байгуулан үнийг өсгөхгүй гэсэн нь бас л молиго болов. Талхны үнэ хэд хэдэн удаа өссөн. Гурилын үнэ ч буураагүй. Махны үнэ тэнгэрт хадсаар байгаа. Ч.Сайханбилэг энэ бүх амлалтаа биелүүлж чадахгүй болохоороо сүүлдээ зөвхөн эдгээр дүүрэг дэх Ардчилсан намын гишүүддээ интернетийн утасгүй холболтын төхөөрөмж өгнө гэсэн нь дахиад л худалч гэсэн алдрыг нь улам баталгаалж орхилоо. Намын гишүүнчлэлээр нь ялгаж салгаад ч иймэрхүү амлалтаа биелүүлж чадахгүй энэ эрхмийг хүмүүс “Ёстой сайхан худалч” хэмээх нь зүйн хэрэг болов уу. 

Б.Отгонбаяр

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top