Урлагийн бүсгүйчүүд янз бүрийн л хүсэл сонирхол, өөрийн гэсэн хэрэглээний хэв маягтай байдаг нь тодорхой. Тэгвэл бид энэ удаа “Гурван охин” хамтлагийн дуучин Х.Анугийн хообий болон хэрэглээг сонирхохоор шийдлээ.
-Залуу бүсгүйн хувьд, гоо сайхандаа багагүй цаг зардаг байх. Ямар фирмийн үнэртэй ус, гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг вэ. Ер нь сард хэдий хэрийн мөнгө зарцуулдаг бол?
-Ерөнхийдөө их анхаардаг шүү. Бид сүүлийн үед “Golden beauty” салонтой хамтран ажиллаж байгаа. Сайхан арьстай байх нууцаа тэдэнд даатгаад л явж байна даа.
Үнэртэй усны хувьд “Armani”, “D&G”, “Dior”, “Bulgari”, “Escada”, “Diesel”-ын уснууд хэрэглэж байна. Харин гоо сайхны бүтээгдэхүүний хувьд сүүлийн үед “Estee lauder”-ийг таалах болчихоод байгаа. Сарынхаа тооцоог гаргаж үзээгүй юм байна. Нэг бүтээгдэхүүнийг хоёроос гурван сар хэрэглэх тохиолдол гардаг л даа.
-Тэгвэл биеийнхээ жинд хэрхэн анхаарал хандуулдаг вэ. Гоолиг сайхан байх ямар нэгэн нууц жор байдаг байх?
-Нууц жор байхгүй ээ. Өөрийнхөө биеийг хөгжүүлэх талаас нь анхаардаг. Эмэгтэй хүн учраас биеийнхээ жинд тодорхой хэмжээгээр анхаарах шаардлага гардаг. Хоолны дэглэм барьж, фитнессээр хичээллэдэг л дээ.
-Эмэгтэй хүн туранхай байхаас гадна сайхан харагдахын тулд ямар байх ёстой вэ?
-Заавал туранхай байж гоё харагддаг гэж бодохгүй байна. Хүн болгон давтагдашгүй байдаг. Хамгийн гол нь эрүүл чийрэг бие ямар ч хүнийг гоё харагдуулдаг.
-Юунаас эрч хүч авч байна?
-Олон юмнаас авна шүү. Найз нөхөд, гэр бүлээсээ авна. Заримдаа... Үргэлжлэлийг эндээс уншина уу
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )