“Үтрээний хүүрнэл”, “Цэнхэр ороолт” зэрэг өвөрмөц сэдвийг хөндсөн жүжгийг найруулсан хүн бол найруулагч, жүжигчин Т.Алтантуяа. Түүнийг “Тусгай салаа” киноны байлдагч Сүлдийн ээж гэдгээр нь ард түмэн илүү мэддэг. Тэрээр урсгалаараа явах тун дургүй тул найруулагчийн хувьд эрсдэлтэй алхам хийхээс огт буцдаггүй. Жүжигчин найруулагч хүн өөрийн орон зайг зөв тодорхойлох хэрэгтэй хэмээн үздэгээс нийгэмд дутаад байгаа, хүмүүст хэрэгтэй орон зайг олж ажиллахыг зорилгоо болгож ажилладаг байна. “Цэнхэр ороолт” жүжигт ижил хүйстнүүдийн талаар өгүүлдэг бол “Үтрээний хүүрнэл” жүжиг нь сонин өгүүлэмжтэй, найруулагч жүжигчин хүний авьяасыг жинхэнэ гижигдсэн зохиол байсан тул уг жүжгийг найруулахаар сэтгэл шулуудсан гэнэ. Уг жүжгийг үзэгчид тун сайхан хүлээж авсан аж. Сонирхуулж хэлэхэд тэрээр бодит амьдрал дээр хүү охин хоёртой. Түүний бага хүү хоёр ой өнгөрч яваа бөгөөд гудамжаар явж байхад бараг тааралдсан болгон Сүлдийн ээж хэмээн дууддаг тул хүүхэд гаргавал Сүлд гэж нэрлэнэ хэмээн шийдээд байгаа гэнэ.
Б.Эрдэнэ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал
Сэтгэгдэл ( 0 )