Дахиад л хужаа нар Монгол хүнийг заазуурдаж, амь насанд нь заналхийллээ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 16

Энэ нутагт амьд явах эрх бидэнд байна уу? Даяаршиж буй дэлхий ертөнцөд Монгол монголоороо үлдэхийн төлөө бус бусадтай ойлголцож хамтарч ажиллана хэмээн лоозогносон энэ төр засаг Монгол хүний үнэ цэнийг улам бүр уландаа гишгэсээр байгаа юм биш үү. Монгол хүн үнэгүй учраас Монголд ирж ажиллах Хятад хүний тоо хиртэй өмдөн дэх бөөс, хуурснаас ч хурдан үржиж байна. Дөнгөж нэг жилийн өмнө Дорноговь аймагт Монгол залууг Хятадын иргэн машинаар зориуд дайрч алаад, үхдэл болсон биеийг нь өшигчин яргалсан аймшигт хэрэг гарсан. Гэтэл манай шүүх гэмт этгээдийг тавиад явуулчихсан. Хүн алсан Хятад иргэн буруугүй гэж шүүх үзжээ. Өчнөөн олон гэрчтэй, хэвлэл мэдээллээр хангалттай шуугиан тарьсан энэ хэргийг шүүх ингэж шийдсэн байгаа юм.

Тэгвэл өнгөрөгч хагас сайн өдөр БНХАУ-ын иргэн Зан овогт Цу Янг гэгч манай улсын иргэн Б-гийн зүүн мөрийг заазуурдсан хэрэг Сэлэнгэ аймагт гараад байна. Үл ялих зүйлээр шалтаглан иргэн Б-д хятадууд халдсан байх юм. Одоогоор хохирогчийн биеийн байдал хүндэвтэр, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Цу Янг нь манай улсад түр орших суух эрхтэй нэгэн бөгөөд газар тариалангийн ажлаар Шаамар суманд ажиллаж байжээ. Хэргийг шалгаж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй гэж Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын ажилтнууд мэдэгдлээ.

Монгол хүний амь Монгол нутагт заазын малнаас ч доор үнэтэй болчихсон юм бол Монгол улс гэж юугаа яриад байна аа. Монгол хүн оршиж байж л Монгол улс гэж оршино. Бүгдийг нь хядаж дуусгачихаад ямар Монгол улсын талаар энэ төр засаг ярих гээд байна аа. Жагсаал цуглаан хийвэл тав арваар нь буудаад алчихна. Хятад хүн Монгол хүнийг албал тавиад явуулчихна. Харин Хятадын хуулийг зөрчсөн Монгол эмэгтэй урд хөршид цаазын ялаа хүлээгээд хэвтэж байна. Заавал хятадуудыг үзэн ядаж, хятад хүн бүрийг адлаад бай гэсэндээ үүнийг бичиж байгаа хэрэг биш. Монгол улсад шударга шүүх хэзээ тогтох юм бэ. 1000 төгрөг хулгайлчихаад гурван жил шоронд хоригддог Монголд эрдэнэт хүний амийг хэрцгий балмадаар хөнөөчихөөд нутаг руугаа “еэн яан” гээд дуулаад явчихаж байгаа Хятад хүнийг хараад хууль шүүхийнхэн, тэргүүн тэргүүнүүд нэгийг бодохгүй байна гэж үү.

Ө.Мэргэндүү

Zindaa.mn – Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сударч(103.229.122.55) 2017 оны 04 сарын 06

Визтэй хятад хүмүүс сардаа 1шон тойрч Эрээн ороод эргэж ирээд ажилладаг ./Уг нь ажил эрхлэх зөвшөөрөлгүй,татвар төлдөг нь тодорхойгүй/энгийн хүмүүст илтэд мэдрэгдэх иймхэн байдал алба хашиж байгаа төрийн ажилтнуудад анзаарагдахгүй байна гэж үгүй дээ.

0  |  0
Сударч(103.229.122.55) 2017 оны 04 сарын 06

Даяаршиж байгаа дэлхий гэлээ ч монгол үндэстэн монгол улс тусгаар тогтнолоо хадгалаж эцэг өвгөдийн халуун амь бүлээн цусаараа хамгаалж бидэнд өвлүүлсэн эх нутгаа харийнханд эзэгнүүлэн монгол хүний гишгэх газар байхгүй болж байнаа. Цэнхэрмандал Дорнодын уудам талд минь цэхэр хужаа малаа бэлчээж,Цайзын автозам дагаж унадаг дугуйнаас өөр юмгүй Вьетнамчууд машин засаж.хотын аль л хүн зон олонтой газарт ходоод хямраасан хоолтой ресторануудыг хятад солонгосчууд ажиллуулж.эмчлэх эрхгүй хятад хүн эм танг хүний биш малын дозоор шахаж эмнэлэг ажиллуулж.100 айлын барилгын материалын дэлгүүрүүдийг жуулчны

0  |  0
Top