“Manhunt International-2010” олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн анх удаа оролцож, орон орны сайхан залуустай мөр зэрэгцэн алхсан Г.Дөлгөөн-Аюуштай уулзаж ярилцсан юм. 20 настай авьяаслаг залуу маань өдгөө СУИС-ийн кино-драмын ангийн дөрөвдүгээр дамжаанд суралцах юм. Тэрбээр сүүлийн үед шилдэг загвар өмсөгч, топ моделиудтай хамт реклам сурталчилгаанд тоглох болсон нь олны анхаарлыг ихэд татаж буй.
-Олон улсын тэмцээнд нийт хэчнээн орны залуус оролцсон бол?
-“Manhunt International-2010” олон улсын тэмцээн 13 дахь удаагаа зохиогдсон юм билээ. Нийт 50 орны залуус оролцсон, харин манай улсаас анх удаа оролцож байгаагаараа их онцлогтой л доо. “Glamour Divine” компанийн ерөнхий захирал, мисс Г.Гантунгалаг эгч санал тавьсан учир би шалгалт өгч, тэмцээнд оролцохоор явсан юм.
-Ямар шалгуураар өрсөлдсөн бэ. Таны хувьд, гаргасан амжилтаа сонирхуулаач?
-Сайхан залуу шалгаруулах зорилготой учраас янз бүрийн шалгуур тавина. Тэмцээний явцад тухайн оролцогчийн зан харилцаа, хувцаслах соёл, гоо зүйн мэдлэг, авьяас чадварыг сорьдог юм билээ. Ерөнхийдөө, их загвар тал руугаа чиглэсэн. Усны болон үндэсний хувцас, гоёлын хослол өмсч тайзны алхаа, мэдрэмжээ шалгуулж өрсөлдсөн. Энэ тэмцээний авьяасын үзүүлбэрт би тэргүүлсэн. “Түмэн эх” чуулгын хөөмэйч н.Гантулга ахдаа баярлалаа гэж хэлмээр байна. Түүнтэй хамт багагүй хугацаанд хичээллэн, хөөмэй сурсны ачаар тэмцээндээ амжилт гаргасан. Тэмцээний нэгдүгээр байрт Slovak Republic-ийн залуу шалгарсан бол, хоёрдугаар байрт Gibraltar-ийн оролцогч орсон. Удаахи байруудад Brazil, USA, Taiwan-ий оролцогчид шалгарсан юм.
-Үндэсний хувцсаа хаанаас хэрхэн зэхсэн бол?
-“Шилмэл загвар” компанид хийлгэсэн. Үнэхээр “тасархай” хувцас хийдэг юм байна гэдгийг нь тэмцээнд оролцохдоо маш сайн мэдэрлээ. Гоёлын хослол, үндэсний загвартай хувцас маань олны анхаарлын төвд байсан шүү. Хүрэмний ард талд “Монгол” гэсэн уйгаржин монгол бичгээр бичсэн чимэглэл, Чингис хааны өмсгөл мэт сүрлэг загвартай үндэсний хувцас их таалагдсан.
-Та загвар өмсдөг үү?
-Үгүй ээ, би жүжигчний мэргэжлээр сурч байгаа учраас загвар өмсөх чадвартай байх хэрэгтэй гэж боддог. Түүнээс биш, мэргэжлийн загвар өмсөгч биш. Ямар нэгэн агентлагт харьяалагддаггүй. Гэхдээ одоо “Шилмэл загвар” компанийн загварын дамжаанд суралцах гэж байгаа.
-Зургийн цомогтой чинь танилцаж байхад энэ талын мэдлэг сайтай юм шиг санагдлаа. Загварын талаар чамгүй судалжээ?
-Тийм ээ. Энэ бол жүжигчин мэргэжлийн минь хамгийн чухал зүйл шүү дээ. Олон талын мэдлэгтэй болж, өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй.
-Мэдээж хэрэг, орон орны сайхан залуус ямар нэгэн шалгуурыг давж энэ тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон байх?
-Тэгэлгүй яахав. Улс орон бүрт “Manhunt” тэмцээн зохиогддог юм билээ. Уг тэмцээний ялагчид эх орноо төлөөлөх эрхтэй болно. Би энэ тэмцээнд оролцсоноор их зүйлийг сурч мэдсэн. Биеэ авч явах байдал, хувцаслах хэв маяг, зан харилцаа гээд л бусад орны залуусаас суралцах зүйл маш их байлаа. Тайзны алхаа, зураг авахуулах гэх мэт загварын тал дээр ч нэлээд туршлага судалсан. Хамгийн гол нь, шагнал авахдаа бус. Миний хувьд, олон зүйлийг ойлгож мэдсэн нь олзуурхууштай хэрэг.
-Монгол залуус маань гадаад төрхөө их анхаардаг болсон. Гэхдээ зан харилцааны хувьд, жаахан тиймэрхүү байх шиг санагддаг. Үеийнхээ залуусын тухайд ямар бодолтой явдаг вэ?
-Мэдээж, залуус маань хөгжиж байна. Царай зүс, бие бялдартаа анхаарал тавьж, сайхан хувцаслаж чаддаг болсон. Гэхдээ... Үргэлжлэлийг эндээс уншина уу
Сэтгэгдэл ( 0 )