Томоохон голууд үерлэж, эргээсээ халилаа

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 16

Борооны улирал ид үргэлжилж  байгаатай холбоотойгоор томоохон голуудын   усны түвшин эрс нэмэгдэж, эргээсээ хальж эхэлжээ. Тухайлбал, Орхон гол, Хархорин орчмоор усны түвшин өмнөх өдрийнхөөс 40 см-ээр нэмэгдэж, үерийн аюултай түвшинг даван хүчтэй үерлэж байгаа аж. Харин Хангай нурууны араас усжих Хойт Тамир, Таац голуудын усны түвшин үерийн түвшинг таван см-ээр давсан байна. Иймээс томоохон голуудын сав газар эрэг хөвөө даган амьдарч байгаа малчид, иргэдийг үер усны аюулаас болгоомжлохыг холбогдох байгууллагуудаас онцгойлон анхаарууллаа.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top