Аливаа баяр наадмын өмнө манай худалдаа эрхлэгчид урд хөрш рүү явж лангуугаа дүүргэдэг. Энэ байдал хичээлийн шинэ жил эхлэхийн өмнө давтагддаг. Иймээс хичээлийн шинэ жил эхлэхэд 14 хоног үлдээд байгаа энэ үед иргэд БНХАУ-ыг зорих явдал ямар байгааг сонирхсон юм. Өчигдөр 11:00 цагийн үед вокзал дээр очиход олон улсын зорчигчдын тасалбар бичих танхимд дараалал хэдийнэ үүссэн байлаа. Тэнд тасалбарыг өдөр өдрөөр нь бичиж байв. Замын-Үүд- Эрээний чиглэлд цөөхөн суудал үлдсэн, ачаалал өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа тухай төмөр замынхан ярьж байсан юм. Эрээн-Замын-Үүдээс Улаанбаатар руу зорчих билет энэ сарын 24-нийг хүртэл дууссан аж. Өмнөх жилүүдэд урд хөршийг зорих хүний тоо олшрохоор хялбар аргаар мөнгө олох гэсэн нэг хэсэг хүн тасалбар шагладаг явдал гарч байв. Харин энэ удаа тасалбарыг өдөр бүр бичиж байгаа болохоор ийм асуудал гарахгүй байгаа гэв.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )