”Зоос”-ын хэрэг шүүхэд шилжих эсэх нь энэ долоо хоногт тодорхой болно

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 16

Хууль хяналтын байгууллагад хоёр жил ужгирч байгаа “Зоос” банкинд холбогдох хэрэг шүүхэд шилжих эсэх нь энэ долоо хоногт тодорхой болох аж. “Зоос”-ын гэх тодотголтой энэ хэрэг Нийслэлийн прокурорт хянагдаж буй. Өнгөрсөн хугацаанд “Зоос” банкны гүйцэтгэх захирал асан Ш.Чуданжий болон банкны ТУЗ-ийн гишүүн асан Ш.Алтанцаг, Гадаад дахь төлбөр, тооцоо хариуцсан санхүүгийн албаны дарга Н.Сэлэнгэ нар прокурорт очиж мэдүүлэг өгчээ. Ш.Чуданжийгийн хувьд банкны хууль тогтоомж зөрчин, 70 тэрбум төгрөгийн найдваргүй зээл олгосон гэх үндэслэлээр татагдсан билээ. Тэдэнд эрүүгийн хуулийн 150.3, 156.3-т заасан үндэслэлээр эрүү үүсгэн шалгаж байгаа юм.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top