Наадмын дараахнаас амарсан төрийн түшээдийн зарим нь одооноос ажилдаа орж байна. Эл хуль байсан төрийн ордонд гишүүд ганц нэгээрээ ирж нутгийн нутгийн сонин, нууцхан хийсэн Пи-Ар, нуугитал иссэн айраг гээд зөндөө л юмтай ирж байна. Тэдэн дунд хөдөө гадаа их явсанаас царай алдаж харласан тул гайгүйхэн ганц хоёр ороод засал авчихаар гоо сайхны салон хайсан гишүүд ч цөөнгүй байгаа гэнэ. Тухайлбал УИХ-ын гишүүн П.Алтангэрэл долдугаар сард Хөвсгөл явж ирээд “Би хар дээрээ улам харлаад цөмийн хөнөөлийн голомт шиг нүүртэй болчихлоо. ”Яаж хурдан цайхыг яг одоо надад хэлээд өгөөч" хэмээн сэтгүүлчдийг шахамдуулсан сурагтай. Нүүрний хар яах вэ дороо цайрна. Нүгэл үйлдэж сэтгэлээ л харлуулчихгүй бол дүүрчээ гишүүн ээ.
Б.Эрдэнэ.
Сэтгэгдэл ( 0 )