МУ-ын эрүүл мэндийн салбарыг удирдаж байгаа нөхөр С.Ламбаад нэг том дутагдал байна. Бүхэл бүтэн эрүүл мэндийн салбарыг удирдаж байгаа хэрнээ өөрийнхөө эрүүл мэнд гоо сайханд огтхон ч анхаарахгүй ажил ажил гэсээр хамраа ч эмчлүүлэх завгүй явах боллоо. Загасчны морь усгүй гэдэгчлэн хамрын улааныг арилгах тал дээр хариуцлагаа нэмэгдүүл хэмээн салбарын сайддаа анхаарал тавьсан иргэд сүүлийн үед сүрхий олшроод байгаа гэнэ шүү. Эдгээр хүмүүс дутагдлын хажуугаар дуугүй өнгөрч чаддаггүйчүүд хэмээн өөрсдийгөө тодорхойлжээ. Салбарын сайдынхаа хамрыг хараад өөртөө ч анхаарал тавих завгүй ингэж ч явах гэж дээ өр зөөлөн зарим нэг хүмүүс нулимс унагаад авсан сурагтай. Иргэдийнхээ эрүүл мэндэд санаа тавих үүрэгтэй сайдад маань агтны хариу жилдээ аяганы хариу өдөртөө гэдэг шиг хамарт нь ч болтугай ард түмэн санаа тавьсан нь яамай даа. Эрхэм сайд минь иргэдийнхээ үгийг сонсож эрүүл мэнд, гоо сайхандаа жаахан ч атугай анхаарахгүй бол болохоо ч байлаа даа.
Б.Эрдэнэ.
Сэтгэгдэл ( 0 )