...Болор мөнгөн шүүдрийн дусал мэт, ариухан байдаг бидний хайр
Болж бүтэхгүй орчлонд тэмцэж байг бидний хайр
Ээждээ эрхлэх үрийн сэтгэл шиг, энхрий байг бидний хайр
Энгүй энэ орчлонгийн тоосонд, мөнх байг бидний хайр
Ийнхүү шүлэглэсэн бүсгүй бол “UBS” телевизийн хэмээн овоглогдох болсон хөтлөгч, нэвтрүүлэгч Э.Халиун юм. Үдэш бүр “Оройн мэнд” хэмээн Монголын ард түмэнтэй мэндчилдэг байсан түүнийг танихгүй хүн бараг үгүй ээ. Харин Э.Халиунаа ойрд яагаад цэнхэр дэлгэцээр үзэгчидтэйгээ уулзахгүй байгаа талаар Factnews.mn сайт ярилцлаа.
-Сайн байна уу? Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа.
-Сайн, сайн байна уу? Намайг урьсан Factnews.mn сайтын хамт олон та бүхэнд баярлалаа.
-Халиунаа ойрд телевизийн дэлгэцээр харагдахгүй байх чинь, амралтаа аваа юу?
- Үгүй дээ. Энэ зун харин ч их ажиллаж байгаа. Учир нь шинэ ажилд орсон. Өмнө нь хөтлөгч, нэвтрүүлэгчээр ажиллаж байсан бол одоо сэтгүүлч мэргэжлээрээ ажиллаж байна. Тиймээс сурч мэдэх зүйл их байгаа болохоор амарч амжаагүй л явна даа.
- Тэгвэл нэвтрүүлэгч Э.Халиунааг, үзэгчид аль телевизээр харах боломжтой юм бол?
-“Шинэ дэлхий” телевизид ажиллаж байгаа. Есдүгээр сараас эфирт гарна. Одоогоор мэдээнд гүйгээд л байна даа.
-Ингэхэд Халиунаа яагаад “UBS” телевизээс гарах болов. “Боломжийн санал аваад ажлаасаа урважээ” гэж ойлгох хүн олон байгаа байх л даа ?
- Энэ тухай олон хүн асууж байгаа. Ажлаа солих гэж байгаа тухайгаа ажлынхандаа /UBS телевиз/ хэлэхэд итгэхгүй “битгий худлаа яриад бай” гээд огт тоохгүй байсан. Тоглоод байна л гэж бодсон юм шиг байгаа юм. Харин миний хувьд зүгээр л ажлаа өөрчилж , өөр зүйл хиймээр санагдаад ийм шийдвэр гаргасан.
-Өөр зүйл гэхээр өөрийн гэсэн нэвтрүүлэгтэй больё гэж зорио юу?
-Сэтгүүлч хүн нийгмийг анагаагч эмч гэдэг. Тэр ч утгаараа... Үргэлжлэлийг эндээс уншина уу
Сэтгэгдэл ( 0 )