Загварын ертөнцөд нэгэн бичигдээгүй хууль үйлчилдэг ажээ. Тодруулбал загварын ертөнцөд орсон цагаараа загвар өмсөгчид эрэмблэгддэг бөгөөд үүнд нас хамаагүй байдаг юм байна. Ийм болохоор ахмад үеийнхэн дизайнерын хувцаснаас алийг нь өмсөх вэ гэдэг сонголтыг бусад шинэ залуу загвар өмсөгчдөөс түрүүлж хийдэг жамтай. Энэ хуулиар бол загварын ертөнцөд хөл тавьсан цагаа бодсон ч, анхны топ гэдгээ бодсон ч мөнхийн залуу Э.Одгэрэл алхам тутамдаа өөрийн №1 гэдгээ мэдэрдэг гэнэ. Тодруулбал тэрээр Монголын анхны топ модель өргөмжлөлийг гардсан нэгэн ажээ. Мөн түүний үеийнхнээс өдгөө загвар өмсөж байгаа нэгэн байхгүй. Тиймээс загварын ертөнцөд №1 байгаадаа сэтгэл хангалуун байдаг юм байх. Үүнийг дагаад түүнийг хорлох, түүний араар мууг нь үзэх муулсан тохиолдол гардаггүй гэнэ.
Тэрээр загварын ертөнцөд удаан оршин тогтнож байгаагаа өөрийн зан ааштай холбон тайлбарладаг юм билээ. Юмыг дуустал нь хийдэг зан нь ийнхүү түүнийг амжилтад хүргэсэн гэсэн.
А.Баярмаа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал
Сэтгэгдэл ( 0 )