Дуучин Нара: Секс бол урлаг ч, намайг амтлаад үз гэж ятгахгүй

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 17

Илэн далангүй яриа, өөрийн гэсэн хэв маягаар бусдаас ялгардаг дуучин Наратай ярилцлаа. Уншигчид маань энэ бүхнээс түүний дотоод ертөнц хийгээд хүсэл мөрөөдлийг нь мэдэж авах биз ээ.

-“Хувилгааны эрэлд”, “Цахирмаа”, “Зөрлөг” зэрэг кинонд тоглож, жүжиглэх авьяасаа харуулаад авсан. Өөр киноны санал ирж байна уу?

-Ирэлгүй яахав. Янз бүрийн дүрд тоглох санал ирж байгаа. Гэхдээ одоо дууны уран бүтээлдээ илүү анхаарал хандуулах шаардлагатай байгаа учраас энэ тал дээр ач холбогдол өгөөгүй. Цаашид олон кинонд тоглох боломжтой гэж үзээд нэг их яарахгүй байгаа гэх үү дээ.

-Хотын хээнцэр бүсгүйд хөдөө хээр явж, зураг авалтад оролцох хэр хүндрэлтэй байсан бол гэж сонирхох хүн олон таардаг?

-Би эрч хүчтэй, өөдрөг үзэлтэй, зорьсондоо хүрдэг хүн. Анхны кинондоо тоглох үед найруулагч маань “Хоёр сар гаруй хөдөө зураг авалт хийнэ. Хотын хүмүүст ёстой хэцүү байдаг биз. Үгээ хэлээд л буцна шүү” гэж анхааруулсан. Би ч бууж өгөөгүй. “Гол дүрд нь тохирох юм бол юу ч хийж чадна” гээд зүтгэсэн. Морь унаж ч үзээгүй хүн хөдөөгийн эгэл бор амьдрал дунд ороод төөрөх шахсан нь үнэн. Гэхдээ би гараа хумхиад ярвайж суугаагүй ээ. Морь унаж, хонь ямаа саагаад хүүхэд нохойн дунд л гүйж явсан. Хүнд хэцүү байна гэхээсээ илүү бусдад төвөг удалгүй, бүхнийг өөрөө зохицуулах гэж хичээсэн. Бүр түмпэнд ус хийгээд биеэ угааж хүртэл үзсэн. Эргээд бодоход их сонирхолтой, зугаатай байж дээ. Хэрэв боломжийн санал ирвэл ахиад кинонд тоглосон ч яахав. Найруулагч намайг өөр нүдээр харж дүрдээ сонговол зохиолтойгоо танилцаж болно. Жүжигчин хүн ямар ч дүр бүтээж чадна шүү дээ. Дуулах, жүжиглэх хоёрт ялгаа байхгүй. Бид дуундаа зохицсон клип хийж, ямар нэгэн дүрд тоглодог юм чинь. Тэгээд ч миний судсаар жүжигчний цус гүйж байгаа. Өөрийгөө ямар ч дүр бүтээж чадна гэж бодож байгаа шүү, би.

-Кинонд тоглож байхдаа найз залуугаасаа салсан гэж дуулсан?

-Яахав, зарим нэг үл ойлголцол гарсан. Салж, нийлэх явдал хэнд ч байдаг зүйл. Ямар гэр бүл болчихсон биш. Зүгээр л төвийг баримтлаад явж байхад болно. Гэрлэж сууна, үр хүүхэдтэй болно гэж төлөвлөөгүй. Бие биеэ таньж мэдэх, хайрлаж дотносоход хугацаа хэрэгтэй биз дээ. Харилцаагаа төгсгөх, эсвэл цаашаа үргэлжлүүлэх эсэх нь тухайн үеэс л хамаарах асуудал.

-Янз бүрийн эрчүүдтэй нэр холбогдохоор хэцүү санагддаг байх даа?

-Бурханаас надад бие хаа, царай зүс гээд бүх зүйлийг минь тэгш заяасан. Намайг зөвхөн баяжихийн тулд урлагт орж, Японд сурч боловсорсон гэж бодвол эндүүрэл шүү. Тийм байсан бол би өдийд ингэж нойр, хоолоо хугаслан уран бүтээлийнхээ төлөө зүтгэхгүй. Сайхан хүүхэнд дуртай монгол юмуу японы баян эртэй суугаад аль хэдийнэ... Үргэлжлэлийг эндээс уншина уу

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top