Нохой зодоонч Б.Одхүү начин дахиад л хүн зодож гэмтээжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 17


Бөхчүүдийн хэрэг тасрахгүй нь бололтой. Улсын начин Ч.Улаанхүү хар тамхины хэргээр ял сонсох болоод байгаа. Сумогийн их аварга Дагвадоржийн хөгтэй явдлууд үргэлжилж байна. Тэгвэл  саяхан улсын начин Б.Одхүү дахиад хүн зодчихлоо. Тэр Сүхбаатар дүүрэг дэх нэгэн шөнийн цэнгээний газарт урьдын адил согтуурхаж байжээ. Тэгээд тэнд байсан нэг залууг барьж аван зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан гэнэ. Монгол үндэсний бөх, жудогоор шалихгүй болсноо мань эр мэдээд сүүлийн жилүүдэд нохой зодоон гэгчид сүрхий гаршсан гэдэг. Үүндээ тэр эрдэж, онгирч явсаар ийнхүү хүн зоддог “өвчтэй” болсон юм байлгүй дээ. Урд нь 2004 онд О, Х нарыг зодож гэмтээсэн. 2005 онд иргэн Г-д гар хүрч золтой л алчихаагүй. Мөн тэрэлжид амарч байсан Английн хоёр иргэнийг зодсон гээд түүний хэргийг тоочоод байвал зөндөө их дараалал үүсэх ажээ. Хүн зодож л байдаг, харин ял эдэлдэггүйдээ тэр улам даварч байх шиг байна даа. Одоо түүнийг цагдаа нар хайж байгаа сурагтай. Мань хүн хаана нуугдаж буйг одоогоор сайн мэдэх байхгүй байгаа гэнэ.

 

Х.Тулга  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top