Зайсангийн урд аманд Улаанбаатар хотын төвөөс 5,8 км зайд байрладаг, нэг дор 400 хүн хүлээн авах хүчин чадалтай, жилийн дөрвөн улиралд ажилладаг “Богд хаан” хэмээх томоохон цогцолбор нээгдэн, үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Энэхүү цогцолборыг “Талын Монгол групп” ХХК эзэмшдэг бөгөөд эртний овог аймгууд нэгдэн суурьшиж байгаа утга санааг илэрхийлсэн, Монголын үндэстэн ястаны ахуй, амьдралын хэв маягийг харуулахыг зорьсон аж. Чингисийн хүрээ, Шинэ Монгол, Баруун хүрээ, Зүүн хүрээнээс бүрдсэн билэгдэл бүхий 108 гэр, 6 буриад байшинтайгаар анх төлөвлөж үйл ажиллагаагаа эхлүүлж байсан юм гэнэ лээ. Энэхүү цогцолборт гадаадын нэг жуулчин дунджаар 75 ам.доллар, дотоодын иргэн 35,000-аас 60,000 төгрөгөөр хоол ундтай хонож өнжих өртөгтэй. Утаагаар амьсгалдаг Улаанбаатарчууд төдийгүй гадна дотны хүн бүр л үнэ өртөгийг үл харгалзан тэрхүү цогцолборыг зорьж, эрүүл агаарт гарангаа амарч, алжаал юугаа тайлдаг байлаа эхэндээ. Одоо бол өөдтэй, нөлөөтэй зочин гийчин тэр бүр зориод байхааргүй, эндүүрээд зориод очсон бол ичиж улайгаад буцмаар...
Сэтгэгдэл ( 0 )