Монголын сайхан бүсгүй, “Азийн модель” агентлагийн захирал Ч.Содтуяаг онцгой төрсөн бүсгүй гэдэг. Загварын ертөнцийн сайхан бүсгүй гэхээсээ амьдралд хандах хандлага, аливааг өөрийнхөөрөө хийж бүтээх гэсэн эрмэлзэл нь бусдын нүдэнд ил байдаг түүний хувийн амьдрал харин ээдрээтэй. Өөрөөсөө дүү залуу Чингүүнтэй гэрлэж, охин үртэй болсон түүний гэр бүлийн маргаантай нь холбоотой шуугиан байнга дэгддэг бол түүний нөхөр Чингүүн Содтуяагаас бүрмөсөн салснаа тунхаглаж байх үед түүнтэй ярилцсанаа толилуулья.
-Мисс Содтуяа их нам гүм амьдарч байна. Хүмүүс таныг ямар ажил хийж, яаж амьдарч байгааг их сонирхдог шүү дээ?
-Миний ажил маш сайн байгаа. Хүүхэд, залуучуудын боловсрол хөгжилд зориулсан ажилд ихэнх цаг заваа зарцуулж, олон талт ажлуудыг зохион байгуулсаар ирлээ.
- Охиноо асарч тойлохын зэрэгцээ энэ бүх ажлыг ганцаараа амжуулна гэдэг хүнд биш гэж үү?
-Миний охин Содонгоо маш том болж байгаа. Ээж маань бид хоёрын хамгийн дотно туслагч шүү дээ. Энэ жил ээж маань ажлаа хийхгүйгээр зөвхөн миний охиныг асран халамжлах болсноор надад ардаа санаа зовох зүйлгүйгээр ажлаа хийх боломжийг олгосон хэрэг. Ер нь хүн эх хүн болсон хойноо л ээжийнхээ хайр халамж, үр хүүхдээ гэсэн сэтгэлийг бүрэн гүйцэд ойлгож ухамсарладаг юм байна. Ээж минь намайг өсч том болтол гаргасан тэр өгөөмөр хайр халамжаа одоо ингээд охин бид хоёрт хоёуланд нь гаргаж байна шүү дээ. Ингээд бодохоор эх хүний сэтгэл агуу. Охин маань үргэлж нүдэнд харагдаад, би гэдэг хүн чинь гэрээс ажил, ажлаас гэр хоёрын хооронд л дэгдэж явна даа. /инээв.сур/ “Азийн модель” агентлагтаа жинхэнэ орчин цагийн, биеэ авч явах өндөр соёлтой, хэл ярианы ур чадвар сайтай, гоо зүйн мэдлэгтэй залуусыг бэлтгэхийн төлөө ажиллаж байна. Манай агентлаг хуучнаар “Шилмэл загварын ордон”-ы байранд байрласан. Монголын үе үеийн загвар өмсөгчид амжилтын гараагаа эхэлсэн энэ газар энерги сайтай байж, манайд суралцагсад болон миний ирээдүйд үр өгөөжөө өгөх байх гэдэгт итгэдэг. Мөн манай төв гэрэл зургийн агентлаг, хөгжмийн дамжаа гээд төрөлжсөн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг юм. Миний хувьд би энэ жил “Азийн модель” агентлагийнхаа шугамаар загвар өмсөгч охидтойгоо гаднын хэд хэдэн шоу тэмцээнд амжилттай оролцоод ирлээ.
-Саяхан л мисс Содоо загвар өмсөгч залуутай суулаа. Монголын сайхан хосуудын тоо нэгээр нэмэгдлээ гэж шуугиж байсан. Гэвч та хоёрыг салж байгаа тухай мэдээлэл цацагдаж эхлээд удаж байна?
-Залуу хүмүүс болохоор маргах, бие биедээ тунирхах зүйл их л гардаг байсан. Харин Чингүүний ярилцлага өгсөн тэр сониныг уншсан л даа. Манай найз авчирч өгсөн юм. Тэр хүн чухам юу бодож, юуг зорьж тийм ярилцлага өгөхөд хүрснийг бүү мэд. Гэхдээ Чингүүн өөрөө надаас салсан гэж зарласан учраас би торноос гарлаа. Хүн намайг юу ч гэж хэлж болно. Гэхдээ JCI-ийн Амарбаясгалан гэдэг хүнтэй хамтарч амьдарч байгаа мэтээр ярьсан нь их муухай санагдсан л даа. Юуг үндэслэж амьдралынхаа төлөө зүтгэж яваа намайг... Үргэлжлэлийг эндээс уншина уу
Сэтгэгдэл ( 1 )
Хүнд гайхуулах юм юу байна да