Дурлалт хосуудын баяр Лондоны аквариумын албан хаагч Жеймс Оливерийн хувьд хамгийн мартагдахааргүй төгс сайхан болжээ. Гидробиологич мэргэжилтэй тэрбээр эрхэлж буй ажлаа ашиглаад хайртай бүсгүй Кэтрин О”Коннортойгоо шүрэн хадыг дуурайлган хийсэн усан сангийн ёроолд гэрлэсэн байна. Тэдний гэрлэлтийг адислагч заалны зузаан шилээр “Одоо бөгжөө солилцоно уу”, “Та хоёрт баяр хүргэе” гэсэн бичигтэй самбар харуулж, ёслолын ажиллагааг удирдсан байна. Энэ үеэр Жеймсийн хамгийн сайн найзууд болох аварга том яст мэлхий, өнгө өнгийн загаснууд хуримын гэрч болжээ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )