Сансарын шатахуун түгээх станцын уулзвараас Дамбадаржаа хүртэлх 6.7 километр авто замд засвар хийж байгаа учраас зам хааж багаа талаар бид өмнө нь мэдээлэлж байсан билээ. Энэ сарын зургаанаас эхлэн арав хоногийн хугацаатайгаар хоёр км-ээр хэсэгчлэн хааж, засварын ажлыг эхлүүлсэн Дарь-Эхийн зам засвар уржигдар нээлт хийх байсан ч хоёр километр замын хучилт дуусаагүйгээс хугацаа сунган ажиллаж байна. Товлосон хугацаагаар хэсэгчилсэн зам засварын ажлыг энэ сарын 17-нд бүрэн дуусгах ёстой байсан ч буруутан нь өнгөрсөн долоо хоногт орсон хоёр хоногийн бороо гэнэ. Бороо орж, чийг авсан замынхаа суурь хучилтыг хатаагүй цагт асфальтан хучилтыг тавьж болдоггүйг мэргэжилтнүүд тайлбарлаж байсан. Өнөөдрийн байдлаар тус замын засварын ажил 40 хувьтай байгаа бөгөөд зам засварын ажилд эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 6.8 тэрбум төгрөг зарцуулж байгаа юм.
Ирэх сарын нэгэн гэхэд нийт замын зорчих хэсгийг нээх талаар нийслэлийн удирдлагууд хяналт тавьж, шаардаж байгаа. Нөгөө талаас гүйцэтгэгч компанийнхан ч бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгааг замын ажил гүйцэтгэгч мэдэгдлээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )