”Нисванис”-ийн Л.Энх-Амгалан тэмдэглэлийн дэвтэрт нугасгүй

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 18

Билэгт сайн өдөр хуримаа хийж саяхан гэрийн эзэн болсон “Нисванис” хамтлагийн ахлагч Л.Энх-Амгалангийн хуримын бэлгийн нэлээдгүй хэсгийг  тэмдэглэлийн дэвтэр эзэлсэн гэнэ. Тэр бүүр багаасаа тэмдэглэлийн дэвтэрт амиа өгөх нь холгүй дуртай агаад   өнөөг хүртэл тэмдэглэлийнхээ дэвтэрт сэтгэл зүрхээ шингээн байж дуу шүлэг өдрийн тэмдэглэл зэргээ бичдэг байжээ.  Гэр бүлийнхэн нь түүнийг алга болгочихно  гээд  багадаа бичиж байсан шүлэгтэй дэвтрийг нь  өгдөггүй байсан  ч одоо ханьтай болсон юм чинь өгөх биз хэмээн бодсоноо ч нуусангүй.  Амгаа маань   юу ч бичээгүй дэвтрийн хуудсыг ширтээд энэ цаасан дээр юу бичигдэх  хэмээн бодоод сууж байхдаа нэлээдгүй олон шинэ бүтээлээ төрүүлсэн гэдэг. Тэрээр урын сандаа 100 гаруй шүлэгтэй бөгөөд шүлгүүдээрээ эрх чөлөөг мэдрүүлэхийг зорьж бичдэг байна. Ганцаардсан үед нөхөр болж сэтгэлийг нь хуваалцдаг дэлгээтэй толь шиг байдаг болохоор нь Амгаа тэмдэглэлийн дэвтэрт нугасгүй гэж ярих юм билээ.  Харин одоо сэтгэлээ хуваалцах ханьтай болсон хойно урьдын цагт хажуудахыг нь орлодог байсан  тэмдэглэлийн дэвтэр Амгаагийн хувьд зүгээр л дэвтэр болж хувирах биз ээ.

Б.Эрдэнэ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top