Нар: Монте-Карло, Ницца, Брисбан, Мароккод жилийн 300 өдөр нартай

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 18
  • Наран дээр нэг секундэд 7000 тэрбум тн ус төрөгч шатдаг
  • Нарыг одоогоор таван тэрбум жилийн настай гэж үздэг
  • Өдөртөө Мальтад 10 цаг, Самаркандад 15 цаг, Стокгольмд 18 цаг нартай байдаг.
  • Жилд хоёр удаа нар хиртдэг. Гэхдээ нарны бүтэн хиртэлт 200-300 жилд ганц удаа тохиодог
  • Нарны диаметр нь ойролцоогоор 1.392.000 км. Энэ нь дэлхийгээс 109 дахин том гэсэн үг
  • Нарнаас дэлхийд ирэх гэрэл 150 сая км-ийн тэртээгээс найман минутын дотор ирдэг
  • Нар сүүн зам гэдгээр манай галактикийг тойрч байдаг. Гэхдээ 225-250 сая жилд нэг л удаа тойрдог аж.
  • Нарыг бид шар эсвэл ягаан өнгөтэй хэмээн хардаг. Угтаа бол нар цагаан өнгөтэй. Агаар мандалд орж ирснээс болон тэгэж шаргалтан харагддаг

Бэлтгэсэн Р.Слава

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top