Засгийн газрын 2011 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор орж ирж буй дизелийн түлшинд 0 төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 100.000 төгрөг болгож, 2011 оны наймдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр, бусад алслагдсан боомтоор орж ирж буй автобензин, дизель түлшинд ногдуулж буй онцгой албан татварын хэмжээг хэвээр мөрдөхөөр боллоо. Энэ оны наймдугаар сараас эхлэн “ Роснефть” компаниас Монгол улсад нийлүүлж байгаа дизелийн түлшний хангамж хэвийн байдалдаа эргэн орсон тул урьд өмнө тэглэсэн татвараа ийнхүү сэргээх шийдвэрийг Засгийн газраас гаргалаа.
Сэтгэгдэл ( 0 )