Амиараа дэнчин тавьж үүрэг даалгавар гүйцэтгэснийхээ төлөө одоо Б.Хурц Герман руу ачигдах гэж байна-
Шинэ зуун гараад 10 жил өнгөрсөн ч хэлмэгдэл тасрахгүй л байна. Түүний сүүлийн жишээ нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Б.Хурц болов. Түүний талаар эхлээд авлигач, тамхины наймаачин, луйварчин гэсэн хаяг шошго наасан зүсэн зүйлийн мэдээлэл тарсан. Хазайсан хүнийг яав, юу болов гэхээсээ өмнө “Энэ мууг нэг чадаад, хэлтийсэн зүг рүү нь түлхээд өгье” гэдэг өөнтөгч өөдгүй монгол зангаараа манайхан “тэр тэгж таарна, харах царайны…” гээд л авч өгсөн. Тэгснээрээ гаднынханд сайхан өгөөш тавьж өгсөн л дөө. Түүнээс хойш нэг л мэдэхэд бүтэн жил шахам хугацаа өнгөрчихөж.
Одоо зүгээр л Монгол төрийн хариуцлагатай алба хашдаг энэ хүнийг Англид ажлаар очиход нь юуны учир баривчилж саатуулав, тэгээд яагаад Герман руу шилжүүлэхээр болчихов, яагаад Б.Хурц давж заалдахаас татгалзав гэдгийг тунгааж үзэх нь зөв байх.
Юуны өмнө УИХ-ын 2004 оны, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 оны сонгуулийн өмнөх нөхцөл байдлыг эргэж харъя. УИХ-ын сонгуулиар гол өрсөлдөөн МАХН-ын дарга, Ерөнхий сайд Н.Энхбаяр, Ардчилсан намын дарга М.Энхсайхан нарын дунд өрнөсөн. Ерөнхийлөгчийн сонгуулиар ч ялгаагүй. Тэдний хувийн харилцаа ч тухайн үед сайнгүй байв. Тийм болохоор МАХН-ынхны дунд М.Энхсайханыг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт орооцолдуулах сонирхол төрсөн нь нууц биш. Угаасаа тухайн үеийн сонгууль болгонд Ардчилсан намыхныг унагаж МАХН ялах хамгийн том шалтгаан нь С.Зориг агсны учир битүүлэг аллагын эзнийг тодруулах “аян” байсан хойно. Тэр цагт Бат, Оюун гэсэн үг орсон нэртэй насанд хүрсэн иргэдээ толгой дараалан шахам шалгаж, үснээс нь дээж авч шинжлээд “Алуурчин Монголд лав алга. Гадаадад гарсан байх” гэсэн таамаг дэвшүүлж л дээ. Ямар нэг аргаар хэн нэгнийг авч ирээд сонгуулийн өмнө “С.Зоригийг хөнөөсөн сэжигтэнг олоод ирлээ. Эзэн нь Ардчилсан намынхан л байсан байна” гэх нь чухал болоод байсан цаг. Ингээд хүчний байгууллагуудаас С.Зоригийн аллагын захиалагч, түүнийг гүйцэтгэсэн эзнийг ямар ч хамаагүй аргаар олох ажиллагаа зохион байгуулж, түүний бүрэлдэхүүнд тагнуулын ажилтан Б.Хурц оржээ. Тагнуулч Б.Хурц “Би оролцоод С.Зоригийг хөнөөсөн этгээдийг олоод ирье” гээгүй нь мэдээж.
Францад аж төрж байсан Монгол Улсын иргэн Дамирангийн Энхбат тэр ажиллагааны золиос болсон. Францын хэвлэлүүдээр шуугиж байж л Монголын хүчний байгууллагынхан Европын хэд хэдэн орны нутгаар дамжуулан хүн хулгайлсныг бид нэлээд сүүлд мэдсэн. Францын нэг хотын бааранд найз бүсгүйтэйгээ сууж байхад нь Д.Энхбатыг барьж аваад нойрсуулах тариагаар тарьж, дипломат дугаартай машины тээшний хэсэгт хонины гулууз мах шиг чихээд... Үргэлжлэлийг эндээс уншина уу
Сэтгэгдэл ( 0 )