Энэ жил улсаас жижиг дунд үйлдвэрүүдийг дэмжих 20 тэрбум төгрөг төсөвлөсөн. Түүнээс хоёр тэрбум төгрөгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралд зориулах учиртай аж. Гэтэл дээрхи мөнгөний 50 хувь нь хүрэх газраа хүрээгүй байна. Түүнчлэн энэ онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйлдвэрийг дэмжих 1000 төсөл салбарын яаманд оруулснаар 342 төсөл шалгарсан гэнэ. Гэхдээ энэ төслийг ямар замаар шалгаруулаад байгаа нь тодорхой биш аж. Энэ талаар Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх зүйн төвийн тэргүүн П.Батсайхан "Дээрх төслийг тодорхой болгож өгөх талаар Т.Ганди сайдаас удаа дараа шаардсан хариу ирүүлээгүй. Үүнээс гадна надад Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний холбоог байгуулсан Н.Сайнбаяр гэгч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мөнгөнөөс 33 сая төгрөг "идсэн" баримт бий. Өнгөрсөн жил олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийи чуулган болсон юм. Үүнд гаднаас 30 гаруй төлөөлөгч хоёр өдор үргэлжилсэн. Энэ чуулгыг зохион байгуулж байгаа нэрээр 33 сая төгрөгийг завшсан юм" гэв.
Эх сурвалж: Монголын мэдээ
Сэтгэгдэл ( 0 )