Ойрын өдрүүдэд манай улс Төрийн томоохон айлчлалууд ихтэй байх нь. Учир нь БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мён Баг, АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жо Байдден нар манай улсад морилох юм. Хоёр Ерөнхийлөгчийн айлчлал давхцаж байгаа учраас хүлээн авах ажлын алба ачаалал ихтэй ажиллаж байгаа юм байна. Хүндэт харуулын цэрэг, айлчлалыг сурвалжлахаар дагалдан ирэх сэтгүүлчдийн багийг техник технологиор хангах гээд ажил цөөнгүй аж.
Эх сурвалж: Монголын мэдээ
Сэтгэгдэл ( 0 )