Зөвшөөрөлгүй худаг ашиглагчдад эрүүгийн үүсгэнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 18

Усны тухай хуульд зааснаар Монгол орны усны тоо бүртгэлийг дөрвөн жилд нэг удаа явуулах ёстой. Үүний дагуу БОАЖ-ын сайдын тушаалаар орон даяар усны тоо бүртгэлийн ажлыг өнгөрсөн тавдугаар сарын 15-наас эхлүүлсэн. Энэ жилийн тооллогод улсын хэмжээнд 41 ажлын хэсэг гарч, ажиллаж байна. Уг ажлын хүрээнд өнгөрсөн сард орон нутгийн усыг тоолж дууссан бол энэ сард нийслэл орчмын усыг тоолох ажил эхэлсэн. Нийслэлд явагдаж байгаа тооллогыг Эрүүгийн цагдаагийн газартай хамтран хийж байгаа ажээ. Учир нь аж ахуйн нэгжүүд зөвшөөрөлгүй нууцаар худаг ашиглаж байсан нь тооллогын явцад илэрвэл эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаар болжээ. Түүнчлэн иргэдийн хувьд хашаандаа гаргасан худгаа ямар нэгэн байдлаар ариутгуулаагүй бол торгууль     ноогдуулах юм байна. Тооллогын явцад бэрхшээлтэй асуудлууд гарсан байна. Тухайлбал, УИД-ийн орчмыг одоогоос 50-60-аад жилийн өмнө усны гудамж гэж нэрлэдэг байжээ. Гэтэл одоо уг газарт булаг байсан ямар ч шинж тэмдэг үлдээгүй. Гэтэл энэ ус Чингэлтэй дүүргийн нутгаас гарч ирсэн байна. Үүнийг нарийн судалгаагаар тогтоох ч манайд усны чиглэлээр мэргэшсэн хүн байдаггүй байна.

Эх сурвалж: Монголын мэдээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top