Нөхрөө хөнөөгөөд гэмт явдлаа нуухыг оролдов

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 18

Сонгинохайрхан дүүргийн ХҮI хороонд амьдардаг 34 настай Ш-ийг эхнэр 35 настай Г гэгч нь агсам тавилаа гэсэн шалтгаанаар хоёр ч удаа хутгалж амийг нь хөнөөгөөд гэмт явдлаа нуухыг завдсан байна. Энэ хэргийг тус дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж эхэлжээ. Хэрэгт холбогдсон эмэгтэй "Талийгаач тухай үед архи уусан байсан төдийгүй намайг дарамталж эхэлсэн. Тиймээс би бухимдаж ийм хэрэг үйлдэхэд хүрсэн. Гэхдээ түүнийг санаатай хөнөөгөөгүй. Түүний үйлдэл тэвчихэд бэрх байсан" хэмээн мэдүүлсэн гэнэ. Сүүлийн үед ийм байдлаар эмэгтэй хүмүүс гэмт хэрэгт холбогдох нь ихэссэн байна. Тус дүүрэгт хэрцгийгээр үйлдэгдсэн гэмт хэргийн 20-30 хувийг эмэгтэйчүүд эзлэх болжээ. Түүнчлэн охид бүлэглэн танхайрч бусдыг зодож гэмтээх хэрэг ч гарах болсон байна. Энэ төрлийн гэмт хэрэг хичээлийн шинэ жил эхлэхэд нэмэгддэг байна.

Эх сурвалж: Монголын мэдээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top