Насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлж онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт цаазын ял сонсч дээд шүүхээс хэрэг нь мөрдөн байцаалтад буцсан Хөвсгөл аймгийн харьяат Н.Мөнх-Оргилын хэргийг УМБГ-аас Нийслэлийн прокурорын газрын хяналтад шилжүүлсэн гэнэ. Энэ талаар Нийслэлийн прокурорын Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих албаны дарга Т.Жадамбаагаас тодрууллаа.
-Н.Мөнх-Оргилд холбогдох хэрэг танайд хянагдахаар ирээд удаж байна уу?
-Яг хэзээ ирснийг нарийн хэлж мэдэхгүй байна. Хянагдах хугацаа нь дуусч байгаа гэж сонссон.
-Тэгвэл өнөө маргаашгүй шүүх рүү шилжүүлэх нь гэж ойлгож болох уу?
-Прокуророос хэргийг мөрдөн байцаалтад буцааж магадгүй. Үүнийг шалгаж байгаа прокурор нь мэдэх байх.
-Н.Мөнх-Оргилд холбогдох хэргийг ямар шалтгаанаар Дээд шүүхээс мөрдөн байцаалтад буцаасан юм бэ?
-Н.Мөнх-Оргил Хөвсгөл аймагт хүчингийн хэрэгт холбогдсоноос гадна. Нийслэлд гурван охин хүчиндсэн гэх хэрэгт холбогдсон. Энэ хэргийг нь л мөрдөн байцаалтад буцаасан юм билээ.
-"Хөвсгөл аймагт найман настай охин хүчиндсэн гэх хэрэгт холбогдсоныг далимдуулаад дахин гурван охин хүчиндсэн гээд ял тулгасан" гэж Н.Мөнх-Оргилын ар гэрийнхэн хэлдэг юм билээ?
-Хүчингийн гэмт хэргийн хохирогч болсон гурван охиноор таниулах ажиллагаа хийлгэхэд Н.Мөнх-Оргилыг хэргийг үйддсэн гэж нотолсон байдаг юм билээ. Тэгээд ч мөрдөн байцаалтад буцаахдаа тийм ноцтой зүйлээр буцаагаагүй. Хэргийг шалгах үед бүрдүүлсэн материал дээр ганц нэг бичиг цаасны зөрүү байдаг юм шиг байна лээ. Түүнийг нь л шалгуулахаар буцаасан байдаг.
-Тэгвэл ял нь хөнгөрөхгүй юм байна гэж ойлгож болохуу?
-Тийм ч их өөрчилт орохгүй байх. Гэхдээ шүүхийн шийдвэр гарсны дараа л тодорхой болно.
Эх сурвалж: Монголын мэдээ
Сэтгэгдэл ( 0 )